Game over

7K 378 21
                                    


Чанёолын утсыг аваачиж өгөх гэхэд түүний мессеж надад уншигдчихав..

Тэрийг уншихад л нүднээс минь нулимс урсан байгаа газраа таг хөшин зогсож байхад Чанёол утсаа хайн орж ирэхэд би бодит байдалдаа ирэн гялс нулимсаа арчаад Чанёол руу утсыг нь сарвайн: Энэ байна яг чамд аваачиж өгөх гэж байлаа. Мессеж ирэх шиг болсон.

Чанёол инээмсэглэн утсаа аваад мессежээ уншсаар цаашаа яваад өгөв.

Одоо тэрнийг жинхэнээсээ мартах хэрэгтэй бололтой! Хийж байсан зүйлээ үргэлжлүүлэх гэсэн ч бодол санаа минь замхаран юу ч хийж чадсангүй! Өрөө рүүгээ орон формоо өмсөөд гарч ирэхэд тэд ч гэсэн бэлэн болсон Лэе миний хийж байсныг үргэлжлүүлэн хийж тэд ширээнд сууж байв...

Би Сэхүний хажууд очиж суун: Та нар харихгүй юм уу?

Бүгд нэгэн зэрэг: Дүүг чинь ирэхээр явнаа!!!

Би муухан инээмсэглэн: Би уг нь зүгээр юмсан. *бувтнах* Би уг нь...

Тэд: Чи зүгээр биш!!! гэж дахиад л зэрэг хэлнэ...

Би сонин царайлсаар: Би дараа долоо хоногт Америк руу буцахаар болсон. Тийм болохоор та нар харьдаа!

Тэд бүгд миний үгэнд цочирдон Лэе: Америк руу буцахаар болсон гэнээ? Гэхдээ төгсөхөд 3 сар л дутуу байхад уу?

Би инээмсэглэн: Онлайнаар шалгалт өгч болно гэсэн болохоор одоо ажилдаа анхаарлаа хандуулсан дээр байх! Дараа сараас бэлтгэл эхэлж байгаа...

Чанёол болгоомжтой гэгчин: Тао-гаас болж ийм шийдвэр гаргаж байгаа хэрэг үү?

Би инээмсэглэн: Яааа намайг тийм хийх ажилгүй хүн гэж бодоо юу? (доошоо харах) Мөрөөдөл минь биелэж байхад бусад асуудал надад саад болж чадахгүй...

Кай: Тао...

Лэе Кай-н гарыг цохин толгой сэгсрээд: Тэгвэл өөрөө мэддээ! Гэхдээ бидэнтэй холбоотой байна биз дээ!

Би муухан инээмсэглэн: Ммм...

Гэнэт Сэхүн чимээгүй босож яван буйдан дээрээс цүнхээ аваад нэг мөрөндөө үүрсээр гэрээс түрүүлээд гараад явчихав.

Би түүний хойноос харан: Сэхүн надад дургүй байх тийм үү?

Чанёол чанга инээн: Наадах чинь угаасаа ийм би хэлсэн ш дээ хааны угсааных гэж... Их зан их зан. Битгий тоо!!!

Бид хэд цайгаа уугаад гэрээсээ гаран Чанёол Хёнаг авахаар түрүүлж яван сургууль дээр уулзъя гэж хэлээд яваад өгөв. Би Лэе-н машинд сууж Кай бид гурав сургууль руу явлаа... Бид гурав сургууль дээр ирэн анги анги руугаа яван Лэе бид хоёр ангидаа орж ирэн сууж байтал гаднаас Чанёол гүйж орж ирэн Лэе-г дуудахад

/Дууссан/ ✝My Playboy Crush✝Where stories live. Discover now