Start writing your story
Таогийн талаас
Жинүгийн гэрээс гаран шууд онгоцны буудал руу явлаа... Онгоц газардан Тао буудлаас гарч ирэхэд түүнийг жолооч нь хүлээж байлаа...
Тэр машинд суун: Хэдэн цагаас юм?
Жолооч: 6 цагаас гэсээн бага ноёнтоон!
Тао чимээгүй цонхруу ширтэн явна...
2 жилийн өмнө
?: Тао-яа???
Тао ямар ч хариу хэлсэнгүй!
?: ЗИ ТАО!!!
Тао чимээгүй орж ирэн түүний бэлхүүсээр тэврэн хацар дээр нь үнсээд: Яааа чамайг ингээд орилоод байвал үйлчлэгч нар аав ээж хоёрт хов хүргэх байхдаа Им Үжи!!!
Үжи ярвайн будааны халбагаар Таогийн толгой руу зөөлхөн цохин: Яаа чи л эртхэн хариу өгчихсөн бол орилохгүй байсан юм за юу!!! Нээрээ өнөөдөр ах ирэн би чиний хувийн үйлчлэгч болохоор эзнээсээ зөвшөөрөл авсан дээр гэж бодлоол доо!!!
Тао толгойгоо илэн: Би хамт явж танилцаж болохгүй юу?
Үжи ярвайн: Бага ноёнтоон тэгж давраад яахав дээ!!! (инээмсэглэх)
Тао хошуугаа унжуулан зогсоход Үжи Таогийн хацар дээр үнсэн: Дараа дараа хэлье за! Өнөөдөртөө би ахтайгаа уулзчхая!
Хуан эзэгтэй Үжиг дуудан өмнөө суулгаад дугтуйтай мөнгө өгөн: Жил гаран ажилсны чинь төлбөрийг хангалттай хийсэн болохоор одоо явдаа!
Үжи нүдэн томрон: Эзэгтэй би ажлаасаа гармааргүй байна! Би ямар нэгэн алдаа гаргаа юу?
Хуан эзэгтэй: Энэ дэлхий дээр алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй! Гэхдээ зиндаагаа мэдэхгүй миний хүүгээр оролдсон хүний алдаа хэзээ ч уучлагдахгүй! Одоо наад мөнгөө аваад явдаа. Гадаад руу явж сурахад ч хүрэлцэх учраас эндээс хол явбал сайн байна. Миний хэлснийг ойлгосон гэж найдъя!
Үжи нулимс унаган Таогийн гэрээс гарч одлоо...
Тао Үжи-н гарнаас зууран: Үжи!!!
Үжи гараа угз татаж аван: Чи яасан ядаргаатай юм бэ? Шарилж шиг хүнээс зуурхаа боль!
Таогийн нүдэн томрон: Үжи яагаад байгаа юм бэ? Гэнэт яагаад..?
Үжи Тао руу муухай харан: Гэнэт биш би чамаар тоглож байсан юм. Өсвөр насны баян айлын хүүг өөртөө дурлуулчихвал өөрийгөө ийм арчаагүй өнчин гуйлгачин биш илүү тансаг чинээлэг хангуулан амьдран гэж бодсон...Чи бол миний хувьд ээжийнхээ хөхнөөс гараагүй бяцхан эрх жаал тиймээс одоо надаас зууралдахаа боль гэж хэлэн урдаа хүлээлгэсэн дунд эргэм насны залууг сугадан явлаа...
YOU ARE READING
/Дууссан/ ✝My Playboy Crush✝
FanfictionЖинү бол Playboy сэтгүүлийн алдартай модел охин. Өсвөрийн хөвгүүдийн дунд түүнийг Jenny гэх нэрээр бүгд мэднэ. Түүний гэр бүл тэрнийг бага байхад нь гадаад руу цагаачилсан бөгөөд Жинүг ахлах сургуулиа төгсөх жил эх орон болох Солонгостоо эргэж ирцгэ...