Start writing your story
Чанёол гайхан: Энд юу болоод байгаа юм?
Газарт хэвтэж байсан Лэе босон: Юу ч болоогүй ээ Кай-тай жоохон маргалдсан юм гэхэд Сэхүн Лэе рүү харж байснаа чимээгүй гараад явчихав...
Чанёол Сэхүний араас харан: Тэрэнд бас юу тохиолдоо вэ?
Би Лэе рүү харан: Зүгээр үү? Найз чинь чамайг цохих хэмжээний ууралсныг бодоход чи их л том хэрэг тарьждээ... гэж хэлэн толгойгоо бага зэрэг гилжийлгэн Лэе рүү харахад тэр над руу яг энэ өрөөнд орж ирэхэд Сэхүн над руу яаж харсан тийм харцаар харлаа...
Бие минь арзасхийн нуруугаар хүйт даан: Та нар над руу нэг л сонин хараад байх юм?
Чанёол инээн: Золигнууд чинь Жинү-д бүгд дурлаж тэнэгтэцгээв... Тэр Таогийнх...
Би Чанёол руу харан инээмсэглээд: Мэдээж би Таогийнх... Харин саяны та нарын харц надад таалагдахгүй байх юм!
Лэе инээмсэглэх гэж аядан: Гярхай юмаа! (бувтнах)
Би Лэе рүү нухацтай харан: Тэгээд юунаас болж муудалцсанаа хэлэхгүй юм уу? гэхтэй зэрэгцэн хичээл орох хонх дугарч
Лэе: Хичээл орох болчихлоо явцгаая! гэж хэлээд бас л түрүүлээд гараад явчихав...
Би араас нь харан: Яриа булзайруулж байх шив!!! (бувтнах)
Хёна: Ёол чамд мэдэх юм байхгүй юм уу? Эд нар нэг л сонин байх юм?
Би толгой дохин бага зэрэг ярвайсаар: Тийм байгаа биз! Муу туулайнууд аягүү бол Таогийн байгаа газрыг мэдцэн надад хэлэхгүй байгаа даа!
Чанёол чанга инээн: Эмэгтэйчүүдээ гэж тэд нар Таогийн байгаа газрыг мэдсэн бол юу гэж сургууль дээр байж байхав дээ! Заза гурвуулаа ч гэсэн хичээлдээ оръё!
Чанёол Хёна бид 3 гурван тийш салан би ангидаа орж ирэхэд түрүүхэн хичээлдээ орон нтр гээд түрүүлээд явсан Лэе байхгүй байлаа... Хннн муу туулай гарцаагүй нэг юм нуугаад байхад...
Байрандаа очиж суун дэвтэр номоо гарган удалгүй багш орж ирэн хичээл ч ар араасаа цувран орлоо... Их завсарлагаан болоход Хёна Чанёол гээд бүгд сургууль дээр байхгүй байгаа нь намайг гайхашруулж байв... Утас руу нь залгасан ч бүгд авахгүй байлаа... Хичээл таран Жонгүк рүү залгаж хэзээ ирэхийг нь асуухад дараа долоо хоногт гэж хэлсэн болохоор арай тайвширан гэхдээ л сэтгэл санаа тавгүй байсан болохоор дэлгүүр хэсэж сэтгэлээ сэргээхээр гарлаа...
YOU ARE READING
/Дууссан/ ✝My Playboy Crush✝
FanfictionЖинү бол Playboy сэтгүүлийн алдартай модел охин. Өсвөрийн хөвгүүдийн дунд түүнийг Jenny гэх нэрээр бүгд мэднэ. Түүний гэр бүл тэрнийг бага байхад нь гадаад руу цагаачилсан бөгөөд Жинүг ахлах сургуулиа төгсөх жил эх орон болох Солонгостоо эргэж ирцгэ...