Start writing your story
Би шоконд орсоор босон нүүрээ арчаад Тао руу харахад тэр надруу гар сунган: Болгоомжтой байхгүй дээ! (жуумалзах)
*Бурхан минь үнэхээр бүдүүлэг амьтан...*
Би хөмсгөө зангидсаар усан сангаас гаран нойтон хувцас руугаа харан хойшоо эргэж Тао руу муухай харахад тэр гэмгүй царайлан: Би яагаачгүй чи л тавь гэхээр чинь чамайг хүндлээд тавьсан ш дээ!
*Ааааа бурхан минь тэнэг мангар бүдүүлэг туулай!!! Арчаагүй тоорой мангас, чөтгөр, ядаргаанд орчихсон юм шиг царайтай мэээхххх балиар амьтан чинь...*
Би муухай царайлсаар Тао руу хэлээ гарган: Тэнэг амьтан!!! гэж хэлээд урагшаа алхтал бурхан минь оройн сэрүүн орчихсон нойтон хувцастай энэ тэнэг туулайгаас болж ханиад хүрэх юм байна л даа!!! Гараа энгэртээ тэврэн алхаж байтал хэн нэгэн надад цамц нөмрүүлэхэд хажуу тийшээ нусаа татан гайхан хартал Тао гадуурх цамцаа надад нөмрүүлэн өөрөө мактай халаасандаа гараа хийн надруу өнөөх тэнэг инээмсгэллээрээ мушилзан зогсож байлаа... Тэнэг амьтан...
Би цамцыг нь авах гэж оролдтол Тао миний гарнаас барин: Нойтон хувцастай оройн сэрүүнд ханиад тусчихвал би л муу хүн болон биз! (малийх) ядаж салхи оруулахгүй байвал гайгүй байх... гэж хэлээд урагшаа алхаснаа: Нээрээ би чамайг хүргээд өгье! Ийм хувцастай чамайг суулгах такси байхгүй биз!!!
Би муухай харсаар: Хнн, чиний машинд сууж байснаас алхаад харьсан минь дээр байлгүй!!!
Тао над руу харж жуцмалзсанаа: Ммм за тэгвэл ч яахав гээд даарсан бололтой титити гэсээр цаашаа гүйгээд явчихав. *Бурхан минь ийм хүн байх гэж* Би зам дээр гаран такси барих гэхэд үнэхээр тэр туулайгийн хэлсэн үнэн бололтой ганц ч такси баригдсангүй. Би чинь гэрээ мэдэхгүй шүү дээ!!! Ийш тийш харан нөмөрсөн байсан Таогийн юүдэнтэй цамцыг гүйцэд өмсөн малгайг нь өмсөөд даарсан гараа үлээн зогсож байтал урд спорт цагаан машин ирж зогсон цонхоо буулгахад Тао жуумалзан: Суучих...
Би даарч байсан болохоор бас такси баригдахгүй байсан болохоор төв царайлан машинд нь орж суухад Тао над руу харж жуумалзан параа асаагаад машинаа хөдөлгөлөө... Тао үе үе над руу харж жуумалзан харин би тэрний цамцанд шигдэн аль болох яриа өрнүүлэхгүйг хичээн сууна...
Тао над руу харж инээмсэглэн: Малгайгаа тайлахгүй юм уу?
Би төв царайлсаар: Үгүй!!!
YOU ARE READING
/Дууссан/ ✝My Playboy Crush✝
FanfictionЖинү бол Playboy сэтгүүлийн алдартай модел охин. Өсвөрийн хөвгүүдийн дунд түүнийг Jenny гэх нэрээр бүгд мэднэ. Түүний гэр бүл тэрнийг бага байхад нь гадаад руу цагаачилсан бөгөөд Жинүг ахлах сургуулиа төгсөх жил эх орон болох Солонгостоо эргэж ирцгэ...