Game -17

4.2K 220 0
                                    

Start writing your story

Таогийн талаас

Түүний нурууг зөөлөн зөөлөн товшин бүүвэйлэхэд тэр энгэрт минь улам шигдэн үнэгчилэн унтана... Үнэхээр үзэсгэлэнтэй нэгэн...

Би инээмсэглэн уруул дээр нь үнсэхэд тэр юу ч мэдэхгүй унтсаар л... Өхөөрдөм гэдэг нь... Кай-н сэргээштэй архи уусанд чинь баярлаж байна.. Чиний сэтгэлийг бага ч гэсэн мэдээгүй бол тэдний үгээр хятад руу явчих байлаа Жон Жинү!!

Түүнийг цаг гаран ширтэж суун түүнээс үнэртэх анхилам үнэрт уусна... Насан туршдаа ингэж тэврээд суусан ч чадна Жон Жинү! Болдог бол цээжээ нээгээд чамайг хараад зүрхээ ямар хурдан цохилж байгааг харуулмаар байна... Түүний уруул дээр дахин үнсээд унталгын өрөө рүү орон зөөлхөн хэвтүүлж хажуугаар нь орон хэвтэхэд тэр бэлхүүсээр минь тэврэн энгэрт минь наалдан унтах нь намайг тэнгэрт хөөргөж байгаа мэт л болгож байна. Анх удаа тэр хүнийг өөд болсоноос хойш анх удаа халуун дулаан шөнийг өнгөрөөж байна. Ямар ч хар дарсан зүүдгүйгээр.., ямар ч саарал ертөнцгүй тийм л шөнө. Түүнийхээ духан дээр үнсэн тэврэн хэвтэхэд түүний анхилам үнэрт согтон гүн нойрондоо автлаа...

Миний талаас

Өглөөг дахиад Таогийн дулаан тэврэлтэнд бүтэж үхэх шахам сэрлээ... Түүнийг зөрүүлэн тас тэврэх өөрийнхөө гарыг ч тэр түүнээс өөр мэдрэмж мэдэрч байгаа сэтгэлээ ч тэр мэдэж байгаач тэрэнд нээх цаг нь болоогүй байх тийм үү? Тэр надаар тоглож байвал би л шархалж үлдэх биш гэж үү? Энэ залуу ингэж байгаад намайг муу зуршилтай болгохвий дээ! Өнөөдөр түүнийг түлхэж хөөлгүйгээр унтаж байхад нь сайн харж авахаар шийдэн үснээс нь эхлээд өтгөн хирнээ ууртай харагдуулах түүний хөмсөг, яагаад нойргүй хондогийн мэдэхгүй ч ядарснаасаа болж хар зураас татсан хүнхэр нүд, өндөр хирнээ өөрт гайхалтай зохицсон хамар гээд долоовор хуруугаараа зөөлөн илэх мэт хүрч үзэн үргэлж зөвшөөрөлгүй намайг үнсэх шалиг хирнээ үргэлж надад өөр нэгэн онцгой мэдрэмжийг өгч байдаг уруул. Тэрний уруулийг илэхэд өөрийн мэдэлгүй нүүрэнд минь инээмсэглэл тодрон хөнгөхөн мишээхэд Тао гарыг минь бариад авах нь тэр цочисондоо том нүдлэн түүн рүү харж байтал Тао гарыг минь үнсээд нүдээ нээн шивнэх төдий: Сайхан амарсан уу?

Би тэрнийг нууцаар харж бүр хүрч байсандаа бантан биеэ барьсаар тэрнээс холдох гэхэд Тао намайг улам чанга тэврэн: Намайг хүлээн зөвшөөрөхөд тийм хэцүү байгаа юм гэж үү?

/Дууссан/ ✝My Playboy Crush✝Where stories live. Discover now