Хэн нэгэн намайг өргөн энгэртээ наахад нойрноосоо сэрэн хавдсан нүдээ нээн нухалсаар дээш өндийн харахад Тао байлаа... Нүдэндээ итгэхгүй нүдээ ахин дахин нухлаж үзэн: Т-Тао....Тао инээмсэглэн: Сэрээчихсэн үү?
Би түүн рүү ширтсээр: Би зүүдлээгүй биз дээ???
Тао инээмсэглэн: Уучлаарай!
Би түүний хүзүүгээр тэврэн: Би зүүдлээгүй юм байна тийм үү? Чи яагаад надаас салан гэж тийм амархан хэлсэн юм? Намайг ямар их гомдож уйлсныг мэдэж байна уу? нүд рүүгээ заан: Энийг хардаа уйлсандаа улайгаад хавдчихсан байгаа биз! хошуугаа унжуулан: Зөндөө их айсан бас гомдсон...
Тао инээмсэглэн духан дээр минь үнсээд: Уучлаарай!
Би түүний энгэрт толгойгоо наан: Ингээд ирсэн чинь л болоо!!! өндийн Таогийн уруул дээр үнсээд: Дахиж тэр аймар үгийг хэлэх юм бол би чамайг шийтгээд эргэж ирэхгүйгээр яваад өгнө шүү!!!
Тао инээмсэглэн намайг тэвэрсээр миний өрөөнд орж ирэн намайг зөөлөн хэвтүүлэн хажууд минь хэвтэхэд би гарын авч толгой доороо хийн дэрлэн энгэрт нь шигдээд түүн рүү ширтэхэд Тао: Яагаад унтахгүй байгаа юм?
Би түүний цамцны товчоор оролдон: Унтаад сэрвэл зүүд байхвы гэж айгаад, чамайг явчихвий гэж айж байна.
Тао миний үсээр оролдон: Унтдаа...
Би түүний бэлхүүсээр чанга тэврэн: Би чамд хайртай!
Тао хариу хэлсэнгүй!
Дээшээ түүн рүү харан: Хариу хэлэхгүй юм уу? Би чамд хайртай Жинү гэж хэлэхгүй юм уу?
Тао духан дээр минь үнсээд: Унтдаа гэж хэлэн мөрөн дээр минь зөөлөн зөөлөн товшин амандаа дуу аялсаар миний нойр хүрэн түүний дуу бүдгэрсээр би гүн нойрондоо автлаа...
Өглөө хаалганы хонх дугаран цочин сэрэхэд би гал тогооны ширээн дээр гараа дэрлэн унтаж байлаа... Итгэж ядсаар дээшээ өрөө рүүгээ гүйж ороход миний ор нь дээр хүн унтсан шинж алга... Нүдэнд минь нулимс хуран хацар даган урссаар: Зүүд байж!!! (шивнэх) Яг л бодит юм шиг...
Хонх байн байн дугаран нулимсаа арчин хаалга очиж тайлахад Лэе зогсож байлаа...
Би түүн рүү ширтэн: Ямар хэргээр ирээв?
Лэе муухан инээмсэглэн: Хичээлдээ явахгүй хэрэг үү?
Би түүнийг дотогш оруулан: Явнаа чи түрүүлээд явж байдаа би саяхан сэрсэн болохоор усанд орох хэрэгтэй байна!
YOU ARE READING
/Дууссан/ ✝My Playboy Crush✝
FanfictionЖинү бол Playboy сэтгүүлийн алдартай модел охин. Өсвөрийн хөвгүүдийн дунд түүнийг Jenny гэх нэрээр бүгд мэднэ. Түүний гэр бүл тэрнийг бага байхад нь гадаад руу цагаачилсан бөгөөд Жинүг ахлах сургуулиа төгсөх жил эх орон болох Солонгостоо эргэж ирцгэ...