Би Жонгүкийг явуулаад анги руугаа орох гэж байтал~
Тао: ХӨӨЕ!!!
Би эргэж харахад тэр Жонгүкийг дуудаж байв. Тэнэг усны гахай чинь миний Гүккие-гээр яах гээд байна? Би орохоо түр азнан тэрнийг яахыг харан зогсож байхад
Тао: ХӨӨЕ ТЭР ШИНЭ БАЦААН!
Жонгүк эргэж харчихаад шууд цаашаа яваад өгөв!
"Энэ чинь л миний дүү Гүккие!"
Миний инээд хүрэн тэдний зүг шоолон инээмсэглэн зогсож байтал нөгөө нэг усны гахай намайг харчихав! Би гялс эргэж харан инээдээ тэвчисээр суудалдаа очиж суухад Тао ангийн хаалга савсаар орж ирэн миний урд ирж зогслоо.
Тао хөмсгөө зангидсаар: Саяны бацааныг хэн гэдэг юм?
Би түүнийг үл тоон дэвтэр номоо гаргасаар чихэвчээ зүүхэд тэрyna нүүр улайн амьсгал нь дээрдээд ирлээ.
Тао гараас минь угз татан: Би чамаас юм асуугаад байна!
Би гараа татаж авсан: Би бүдүүлэг хүмүүстэй харьцдаггүй гэж хэлсэн санагдах юм!
Таогийн ууртай царай хормын дотор ёжтой инээмсэглэлээр солигдон: Бүдүүлэг хүн ямар байдгыг чамд харуулсан дээр бололтой! гэж хэлээд цамцны минь захнаас чирэн ангиас гарахад хүүхдүүд бүгд л тоосон шинжгүй инээмсэглэнэ.
Үнэхээр бүдүүлэг юм гээч!
Би түүний гар луу цохин: Тавь! Бүдүүлэг амьтан минь тавь!
Тэр намайг чирсээр сургуулийн зааланд авч ирнэ хананд шахан юбка нь доогуур минь гараа оруулахад уур минь дээд цэгтээ хүрэн түүнийг өөрөөсөө түлхэн алгадаж орхилоо.
Тао хацраа барин хөмсгөө зангидсаар: Яасан? *ёжтой инээмсэглэх* Тэр бацаанаас чинь илүү таашаалыг мэдрүүлнээ зүгээр л мэдэр гэж хэлээд надруу ойртоход би түүнээс зугтаан үүд рүү гүйлээ. Гэхдээ тэр надаас хэд дахин хурдан тул намайг хойноос тэврэн зогсоогоод хүзүү рүү минь үлээх нь тэр.
Би орилон: ААААААА ТУСЛААРАЙ! ХҮН БАЙНА УУ? ТУСЛААРАЙ! АААААААААА! НАМАЙГ ХҮЧИНДЭХ ГЭЭД БАЙНА ТУС~
Тао амыг минь даран шүдээ зуун: Дуугүй болооч!!! Царай муутай чам шиг охидод би мөрөөдөл нь болохоор чи өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй шүү!
Бурхан минь энэ чинь бүдүүлэг усны гахай дээрээсээ гаж донтой юм байна. Би түүний гарнаас мултрах гэж үзсээр эцсийн арга л үлдэх шив!
DU LIEST GERADE
/Дууссан/ ✝My Playboy Crush✝
FanfictionЖинү бол Playboy сэтгүүлийн алдартай модел охин. Өсвөрийн хөвгүүдийн дунд түүнийг Jenny гэх нэрээр бүгд мэднэ. Түүний гэр бүл тэрнийг бага байхад нь гадаад руу цагаачилсан бөгөөд Жинүг ахлах сургуулиа төгсөх жил эх орон болох Солонгостоо эргэж ирцгэ...