Хотоос нилээн алслагдсан ой дундах цор ганц орших сэтгэцийн эмнэлэгийн цонхоор нэгэн бүсгүй багтаж ядан эрчээрээ доош унан гадаа гаран хурдтай гэгчинь гүйлээ.
Цагаан урт эмнэлгийн хувцасны хоёр ханцуйг нь ард нь сайтар зангиджээ.
Хэр хол гүйсэнг мэдэхгүй ч унаж боссоор нэгэн мод налан зогслоо.
Эргэн тойронг харуулдсаар доош суун амьсгаагаа дарах гэж хичээх ч зогсолтгүй хурдтай удаан гүйсэн тул тийм ч амар биш ажээ.Чонын улих чимээг сонссон бүсгүй амьсгаадах дуугаа барин чимээг хэсэг чагнах аядахад ахин чоно улих сонсогдоно.
"Хараал ид" гэж амандаа бувтнасаар босон чоны улих чимээний эсрэг чиглэлрүү доголж ядан алхаж байхдаа хэсэг бүлэг хүмүүс гар чийдэн ийш тийш тусгах түүнд харагдав.
Өнөөх бүсгүй чимээгүй тэднийг хэсэг ажиглан зогсож байгаад түүний бултсан эмнэлгийн эмч нар гэдгийг ажаад амжлаа.
Бүсгүйн хөмсөг зангиран чимээ гаргахгүйг хичээн чоны улих чимээ гарсан зүглүү гүйнэ.
Эмч нарт баригдан сэтгэцийн эмнэлэгт очсоноос илүү чононд хэдэн хэсэг тасдуулсан нь түүнд хавь илүү дээр бололтой.Эрчээ аван гүйж байхдаа газар хүчтэй унан гараа хойноо хүлүүлсэн болохоор арай хийн босоход түүнийг хайж байсан эмч нарын нэг түүнийг анзааран "Ким Миён өвчтөөн" гэж бахирах сонсогдох төдийд Миён эргэж нэг харснаа хурдтай өөрийн гүйж байсан зүглүү гүйлээ.
Замдаа хэд унасанг бүү мэд.Миёны араас гүйх эмч нар түүний араас яг л олзоо харсан өлсгөлөн араатан шиг гүйх ажээ.
Миён энэ удаа илүү хүчтэй унан хацар хийгээд өвдгөө шалбалахад тэр өөрт нь боломж байхгүйг мэдэх шиг болов.Итгэл нь энэ хүрээд дуусаж буй мэт санагдан нүдээ анин уйллаа.
Гэвч түүний итгэл унтрах төдийд ахин асаах мэт тэртээ харагдах гэрэл түүний нүдэнд үзэгдсэн юм.Миён хурдхан шиг босон тэр гэрэлрүү гүйсээр....
Нэг л мэдэхэд Миён эмч нараас бултчихсан өнөөх гэрлийн өмнө зогсож байв.
Задгайлан тавьсан үс нь арзайж,эмнэлгийн цагаан өвчтөний хувцас нь цус болсонг ч үл анзааран инээмсэглэл тодруулсаар зогсох Миёны өмнө цирк харагдах ажээ.
Циркын өмнө зогсож байхад нь хойно нь хүлсэн гар сулрахад Миён цочин хойш харвал нэгэн залуу хутга барин зогсож буйг олон харах нь тэр.
"Шөнө дөлөөр ийм төрхтэй амьсгаадан зогсож буйг чинь харахад эндээс холгүй байдаг сэтгэцийн эмнэлгээс оргоо юу" гэж хэлэхэд Миён түүнлүү эгцлэн харан толгой дохиход өнөөх залуу түүнлүү харахаа болин "Дагаад яв" гэж хэлэн түүний өмнө гаран циркийн том майханлуу алхалаа.
Харанхуйн ойн гүнд цор ганц амьд амьтан орших газар.
Үл мэдэгдэх ертөнцийн хаалга болсон цирк.
Одод түгэхэд л нүдэнд үзэгдэх үл таних газарт
Тавтай морилA/N:2018 онд эхлүүлж байгаа эхний өгүүллэг маань.Магадгүй сүүлийнх ч байхыг үгүйсгэхгүй ээ.