Өвөл дуусах дөхөж байхад хүртэл цас ороогүй хэвээр...
Цас л өвлийн гол утга учир атлаа нэгээхэн ч ширхэг газарт унаагүй нь бага зэрэг сэтгэл гонсойлгож байлаа."Миён" Жонгүг Миёныг тэврэн хэвтэхдээ түүний нэрийг дуудна.
"Ммм" цусаа шимүүлснээс болон бие нь муу тул хоолой нь сааралтаж сонсогдож байв.
"Маш ихээр өвдөж буй зүрх чинь надад мэдрэгдэж байна"
Миён Жонгүг түүний үсээр оролдохыг нь хэсэг ажиглан хараад
"Хайртай хүнтэйгээ биш өөр хүнтэй байгаа минь намайг өвтгөөд байна"Жонгүг санаа алдан түүний уруулыг үнсээд
"Чи Намжүүны талаар ярьж байна уу эсвэл Тэхёны талаар ярьж байна уу"Миёноос үнсэлтээ салгасан ч биенээс нь холдож чадахгүй байгаа Жонгүгийн уруул саяхан соёо зоолгосон шархыг хөндөхөд Миён өвдөлтдөө ярвайн
"Мэдээж Намжүүн" гэж хэлсэн ч Намжүүнээс болж тэгж их шаналсан юм уу гэвэл үгүй.Хэзээнээс ч юм гэнэт л сэтгэл өвдөж эхэлсэн.Хаанаас ч юм уй гашуу түүнийг олж ирэн түүнийг нөмөрч авсан.
Энэ бүх уй гунигийг арилгах хүн цор ганц гэхдээ хэн гэдгийг Миён мэдэхгүй байв.Тэр зүгээр л сэтгэлээ сонсохыг хүсдэггүй дэггүй галзуу."Тэхён байх нь" Жонгүг Миёноос холдон хувцсаа өмсөж эхлэхэд Миён түүнийг даган босон сууж нүцгэн биеэ хөнжлөөр орон
"Жонгүг,яагаад тэгж бодоод байгаа юм"Жонгүг хувцаслаж дуусан Миёнлуу хараад
"Миён,чи Тэхёнтой ярилцах хэрэгтэй""Би яагаад тэр адгийн амьтантай ярилцах хэрэгтэй юм" өөрийгөө хүчирхэг мэтээр жүжиглэсэн ч Жонгүг инээмсэглэн орон дээр нь суух Миёны мөрөнд гараа тавин нүдрүү нь ширтэнгээ
"Чи үнэхээр тэнэг,би чиний мэдэрч чадахгүй байгаа тэр их хайр өвдөлтийг чинь мэдрээд байна"
"Ким Намжүүн,би тэр хүнийг санаад байна"
Энэ удаа Миён уйллаа."Жонгүг,би Намжүүныг санаад байна,би айж байна,эндээс үүрд явахгүй байхвий гэхээс"
Жонгүг санаа алдан элгээ эвхрээд Миёнлуу удаан ширтээд
"Миний амсаж байсан хамгийн амттай цус,хамгийн тансаг цус бол чи,би энэ цусны төлөө бүгдийг хийх болно,ямар ч эсэргүүцэлгүй надад цусаа соруулах чи үхэхийг хүсдэг байх,гэхдээ би хэзээ ч энэ цусыг үгүй хийхийг хүсэхгүй,хонгор Миён минь намайг сайн сонс"
Жонгүг Миёны нүүрэнд тулан бөхийн зогсов.