7.He wants me

9.3K 927 12
                                    

Тэхён урт улаан бүтээлгэ болон мөнгөн эдлэлүүд түүний дээр өрсөн ширээний хоймор суудалд нэг хөлөө нугалан түүн дээр нь гараа тавин зүүн тийш харан сууж байлаа.
Согжин алиалагчийн үйлдлээрээ жижиг алхан циркийн асарт орж ирсэн ч гал авалзуулан суух Тэхёныг харан айн явах гэсэн ч Тэхён түүний нэрийг дуудлаа.
Согжин түүн дээр гүйн очин бөхийхөд Тэхён босон Согжиныг өөрийнх нь сууж байсан газар суухыг захиргаадав.Согжин хошуугаа унжуулан Тэхёнлуу харахад Тэхён хүйтэн харцаараа түүнлүү муухай харан ширтэх төдийд Согжин сандран түүний ихэмсэг дэгжин алтаар хийсэн сандал дээр суулаа.
Тэхён санаа алдан ширээний баруун талд долоовор болон дунд хуруугаа хүргэн ширээний төгсгөл хүртэл яваад "Согжин,би хүссэн бүх зүйлээ хүртэх ёстой" гэж хэлэн зогсов.Тэхёныг ингэж хэлэх төдийд өвдөг дээрээ гараа тавин томоотой гэгчинь сууж байсан Согжины сандал доороос улаан хар эрээн том могойнууд эрчилдэн дээш өгсөж эхлэнэ.Согжин айн зугтах гэж оролдсон ч энэ тийм ч сайхан санаа байсангүй.Тэр хэдийнээ улаан хар могойгоор бүхэл биеэ сандалдаа ороолгуулан ганц л эвгүй хөдлөх төдийд тэдгээр могой Согжинд хороо тараах боломжтой байлаа.Могойн хар хэл Согжиныг хангалттай айлгаж байв.

Тэхён инээмсэглэн хойш харахад Согжин түүний сандал дээр,түүний бэлгэдэл болсон могойнуудад хүлэгдэн айдас дүүрэн нүдээрээ түүнийг харч байлаа.

Тэхён гарын алгаа дээш харуулан Согжинлуу амаа мушилзуулан харахад түүний гарнаас улаан гал авалзан үзэгдэх нь Согжиныг айлган хөдөлгөхөд нэг могой нь түүнийг хазаагүй ч хэлээ эрвэгнүүлэн хүрэхэд Согжин годгос хийн цэх суун огтоос хөдөлгөөн хийлгүй нэг бол Тэхёны галд шатаж үхэх үү эсвэл түүний могойн хоронд зовж үхэх үхлийг бодон сууна.

Тэхён түүний энэ байдалд бах нь ханасан бололтой.Гарнаасаа авалзуулах галаа арилган ширээ тулан "Миён бол минийх" гэж хэлэн тэр ширээг хүчтэй цохиход зуун жилийн настай хар модоор хийсэн энэ ширээ нүд ирмэх зуур голоороо тасран уналаа.Тэхён ширээний голоор хуваагдсанаас болон цугларан унасан мөнгөн эдлэл,вааранд байсан цусан дээр гишгэлсээр Согжины урд очин түүнтэй нүүр тулахаар доош тонгойв.

"Чиний төрсөн хувь тавилан байж болох ч үхэлд хувь тавилан байдаггүй юм,чи хэзээ ч үхэж болно" Тэхён ингэж хэлэн могойнуудлуугаа харцаа тусгах төдийд тэдгээр могой хаа нэг тийшээ арилан алга болоход Тэхён Согжины шар үсийг сэгсийлгэн тоглох аядсан ч удалгүй түүний үснээс хүчтэй зулгаан "Миёнтой ахиж ойртож,харилцаа үүсгэхгүй байвал сайн байна,Миён минийх,зөвхөн минийх" Тэхён шивнэх төдий хэлэн түүнээс холдлоо...

Bloody MindedWhere stories live. Discover now