Намжүүны гэрээс яваад буцан сэтгэцийн эмнэлэгрүү явж байхдаа Миён халаасандаа тэвэн байхыг олон харлаа.
Тэр эргэлзэж эхлэв.
Миён дөрвөн хана дунд үхлээ хүлээж,өдөр бүр тариулдаг эмийн өвдөлт зэргээс халширч явсан атлаа буцаад очих гэж буйдаа эргэлзсэн хэрэг.
Гэсэн ч тэр ахин цирк явахыг хүссэнгүй.
Тэнд сэтгэцийн эмнэлгээс дээрдэх зүйл ганц ч байдаггүй шүү дээ.
Миён автобусны буудал дээр ирэн хэсэг яах талаар бодлоо.
Эцэст нь энэ дэлхий түүнийг багтааж чадахгүй болчихсон хэрэг үү?
Хаана ч очсон Миёнд сайхан санагдах газар үгүй.Тиймдээ Миён амиа хорлохыг сонгов.
Араас нь гашуудаад уйлах хүн байхгүй болохоор ингэж хурдан шийдсэн хэрэг.
Үхсэн үгүйг нь анзаарах хүн нэгээхэн ч үгүй болохоор тэр.Миён өндөр барилгын дээвэр дээр хэдийн гараад зогсжээ.Сүүлийн удаа гэсэн шиг тэр агаарыг уушиглан сорлоо.
Мэдрэмж хоосорч сэтгэл эзгүйрч итгэл бөхөх үед хүн ингээд зогсдог байх.Гутралдаа идэгдэж нулимсандаа өөрийгөө аргадаж үхэл амьдралын зааг дээр зогсон яах ёстойгоо шийдэх гэж эргэлзэж зогсдог бололтой.
Миён сүүлийн удаа шөнийн Сөүлийг харахдаа жаргалтай байлаа.Энэ ядруухан амьдрал нь эцэслэнэ.Түүний өнгөрсөн сайхан байгаагүй нь түүний зүрх сэтгэлийг дааруулна.
Гэсэн ч тэр үсрэв.•••
Гэсэн ч Миён газарт буусангүй.Агаарт жингүйдэн хуй салхи мэт зүйл түүнийг нөмрөн авч нэг мэдэхнээ циркийн өмнө шидэгдэж хэн нэгний хөл дор сөхрөн унажээ.
Цочин дээш харвал Хусог байх бөгөөд их л санаа зовнингүй түүнлүү ширтэнэ."Би энд ирэхийг хүсээгүй" бухимдан хэлсэн Миёныг Хусог аргадах гэж байгаа бололтой ямар нэгэн зүйл хэлэх гэхэд тэр муухай хашхирлаа.
"Хараал ид,би яагаад дураараа ч үхэж болохгүй гэж" гэнэт л нүд нь улаанаараа эргэлдэж Хусоглуу орилно.
"Чи энэ ертөнцөд төрөхдөө онцгой байсан"
Миён хөхрөн үсээ сэгсийлгэн зулгаан
"Тиймээ,би сэтгэцийн өвчтэй галзуу амьтан,тэгээд юу гэж" хойш гэдийн галзуу төрхөө гарган инээхэд Хусог санаа алдан"Чи энэ ертөнцөд Тэхёнтой уулзах гэж төрсөн"
Миён үсээ зулгаахаа болин муухай харан
"Тэгвэл би анхнаасаа хараагдаж төрсөн хэрэг үү" тэр одоо бүүр ч илүү галзуу аашлаж эхэллээ."Чи бурханд адислагдсан хүн,бурхан чамайг хайрладаг"
"Би ганцаараа байж болох уу,Хусог"
Миён ингэж хэлээд ойруу явах гэхэд Хусог түүнийг татан
"Миён,чи Тэхёний хайрыг татах хэрэгтэй"