24.Crime of destiny

7.6K 846 72
                                    

Миён Тэхён хоёр ам нээх бүртээ хэрэлдэж дараа нь энэ хэрүүлийн төлөө Миён нулимс дуслуулж,Тэхён өдөр бүр хацраа хавдаж хөхөртөл алгадуулж байлаа.

Тэхён юунд ингэтлээ энэ ертөнцөөс явахыг хүснэ вэ?
Миён хамтдаа гэрлэхгүй л бол үүрд байх боломжид итгэж байгаа юмсан.
Тэхёнтой ярих бүрт тэд хоорондоо хэрэлдэж эсвэл тэд бие биенээ харах бүртээ ямар нэгэн гуниг биесээсээ мэдэрч байлаа.

Миён Тэхёныг ойлгож чадахгүй бүүр ойлгохыг ч хүсэхгүй байв.
Учир нь тэр айж байсан юм.
Тэхён түүнийг хайрлаагүй зүгээр явахын тулд ингэж байхвий гэх бодлоос айхдаа зөвхөн түүнд гомдож үнэнг шалгааж чадахгүй байлаа.

Гэвч бүх зүйл Миёны сэтгэлээс харахад Тэхён ахин адгийн амьтан болж байгаа ч бодит байдлаас харахад шал өөр ажээ.

Миён л өөрөө мэдээгүй болохоос түүний биеийн байдал сэтгэцийн байдал маш муу байгаа юм.
Бурханы хэлснээр чөтгөр болж,хүчгүй хүн тул эрэмдэг нэгэн болж байгаа нь энэ.

3 долоо хоногийн өмнө

Оройн хоолны үеэр тэд урьдын адил хооллон сууж байхад Миён гэнэтхэн л хашхирч уйлж ямар нэгэн далдын хүч түүний биед оршиж байна уу гэмээр авир гаргаж эхэлснээр бүх зүйл эхэлсэн юм.
Тэр өдөр Миён галзуугаас ч илүү аяглаж оройн зоогийг сүйрүүлэн түүний тайвшруулах гэж ойртсон Жонгүгийн гарнаас тас зууран хазаж хэт өлссөн махчин араатан шиг байсан юм.
Гэвч өглөө Миён сэрэхдээ юу ч санаагүй.
Тэр цаг мөчөөс эхлэн Миён амьтан мэт дөрвөн хөллөж бусадлуугаа дайрч гэмтээж эхлэсэн.
Бусад буг нэг муу өчүүхэн хүнд хазуулаад яах ч үгүй гэж санатал тэр тэднээс хүчтэй буг мэт тэдний шархдуулж байлаа.

Энэ бүхнийг харах Тэхён өөрийнхөө бурууг мэдэрч эхлэхээс илүүтэй энэ зовлонт байдлыг Миёноос хурдхан салгахыг хүсэж байсан хэрэг.
Тэд гэрлээд Миён үхчихвэл тэр амьдын ертөнцөд очин Намжүүн гэх залуутай сайхан амьдарна гэж бодож байгаа юм.
Тэхёнд өөрийн сэтгэл гашуудах хэдийн хамаагүй болжээ.
Тэр зовохын төлөө төрсөн гэдгээ мэдэрч бас мэдэж байлаа.
Зовлонг нь мартуулан инээлгэж хайрлах хайрлуулах сэтгэл мэдрүүлж чадахгүй ч мэдэж чадах хүн түүнд байгаа нь хангалттай.
Тиймээс тэр үргэлж гуйсан.
Гэрлэхийг...
Өөрөөр өөрийн гараар түүнийг хороохыг....

Ахин зэрлэгшиж аймшигт зүйл хийхвий гэхээс болгоомжлон үргэлж хамт Тэхён байх болсон ч тэр өдөрт хэд хэдэн удаа зэрлэгшин түүнийг ч өөрийгөө ч бусдыг хангалттай гэмтээж байсан ч сэрээд юу ч санадаггүй.
Тэхётой хэрэлдэж байгаад өөрийн ялзралтаас болж ухаан алдчихлаа гэж санадаг.

Bloody MindedWhere stories live. Discover now