8.Zombie

8.8K 949 30
                                    

Согжин урьдын адил хоол зөөж байхад түүнийг нэгд нэгэнгүй Миён ширтэж байлаа.Түүнийг ширтэх Миёныг ч бас Тэхён ширтэн сууж байв.Тэхёны урд Согжин ирэхэд Миёнлуу Тэхён хөмсгөө өргөн хараад том улаан алмазан бөгж долоовор хуруундаа зүүсэн гараа ширээнд тулган алгаа нүүртэйгээ тэнцүүлэх хэмжээнд өргөн дунд болон эрхий хуруугаа хавсаргахад Согжин гэнэт хоолойгоо барин доош эвхэрэн уналаа.Тэхён түүнийг хүчээрээ хоолойг нь боон амьсгалахгүй зовоож байгаа нь энэ байв.Миён ууртай нь аргагүй босон Согжинлуу гүйх гэсэн ч түүний хажууд байсан Хусог түүнийг татан зогсооход Миён уурлан ямар нэгэн үг хэлэх гэсэн ч Хусог түүний хоолойг гаргахгүй байхаар ямар нэгэн шившлэг уншиж байлаа.Хусог зөөлнөөр толгой сэгсрэх мөчид Миён буцан суудалдаа суув.Нулимс дүүрэн нүдтэйгээр доош харан өмссөн даашинзныхаа хормойг тас зууран уйлж эхлэхэд Согжины огцом амьсгаа авах чимээ Миёны нулимсыг бага ч болов ширгээж өгөх нь тэр.

Тэхён Миёнлуу харан урд байх мөнгөн хундагатай цусыг уухад Миён түүнлүү бус доор эвхэрэн хөдлөж ядах Согжинд санаа зовсон харцаараа харж байв.Жимин Жонгүг энэ байдлыг ойлгох гэж хичээн хоёр биелүүгээ ямар нэгэн зүйл мэдэж байгаа эсэхийг лавлаж байлаа.

Согжин циркийн асар том майханг орхин гарахад Миён түүний араас даган гарах гэхэд Тэхён ямар нэгэн хариу үйлдэл хийсэнгүй.

Миён циркийн асарт уйлан суух Согжиныг олон харан хурдаа улам ихэсгэн очиход Согжин түүнээс айн холдох гэхэд Миён нулимс дүүрэн нүдээрээ Согжиныг ширтэсээр түүнд ойртоход Согжин илүү үйлдэл хийлгүй зугтах гэж оролдолгүй санаа алдан доош харан суулаа.

Миён түүнийг тэврэн "Согжин зүгээр биз дээ" гэж түүнтэй хамт уйлан асуухад Согжин Миёныг өрөөсөө түлхэн холдох гэсэн ч Миён түүний гарыг атган

"Битгий Тэхёноос ай гэж хэлэхгүй ч надаас битгий зугт" гэхэд Согжин өөрийн нүүрний арьсыг хуу татан аван Миёнлуу хараад "Ийм надад битгий санаа тавь,ийм сул дорой надтай битгий ойр бай" гэхэд Миён Согжины хоолойг сонсондоо баярлан инээмсэглэхэд Согжин санаа алдан "Бас надруу битгий инээ гуйж байна" гээд түүнээс холдоход Миён эргэлзэх зүйлгүй Согжины урд гаран "Ийм чамд дуртай болохоор санаа тавих болно,Тэхёноос айгаад надтай ойртож чадахгүй байгаа чамд дуртай,Хусогоос болж ярьж чадахгүй чамд дуртай,Жонгүгаас болж үргэлж уйлдаг чамд дуртай,Жиминээс болж ууртай байдаг чамд дуртай,Надаас болж жаргалтай болдог Согжинд бүүр ч илүү дуртай болохоор миний хажууд бай,энэ аймар газар дах цор ганц баяр минь болоод хажууд минь бай" инээмсэглэл дүүрэн хэллээ.Миён үзэсгэлэнтэй харагдаж байв.Согжиныг айлгаж бас догдлуулж байсан юм.

Bloody MindedWhere stories live. Discover now