18.Exonerate

8.3K 907 18
                                    

Хавар болж ахин цэцэгс ургах гэж бороо орох нь эрс ихэсчээ.
Тэр өдрөөс хойш Миён Тэхён хоёр хоорондоо юм ярилцаагүй.Тэр ч бүү хэл бие биенийхээ царайг ч хоорондоо хараагүй уджээ.Энэ хугацаанд мэдэрч буй мэдрэмж гэвэл Миён Тэхёныг маш ихээр санаж байгаагаа мэдэрч байсан юм.
Миён хэдийнээ Тэхёныг өглөө сэрэн майхнаасаа гараад ойд очин өдөржин тэнд байж оройн хоолны цагаар ирээд ширээний тэргүүнд ихэмсэг байдгийг өдөр бүр сэмхэн нууцаар ажигладаг болчихсон.Гэвч оройн хоолны цагаар Миён Тэхёнтой таарахгүйг хичээн хэзээ ч ахин эргэж очоогүй.
Миён өөрийгөө Тэхёнд хайртай гэж энэ бүхний дараа дүгнэсэн.
Боломжгүй санагдах энэ мэдрэмжэнд нь энэнээс өөр дүгнэлт байгаагүй хэрэг.
Жонгүгт өдөр бүр шимүүлж амьдрах энэ амьдрал нь дуусаж байгаа юм болов уу гэтэл сүүлийн үед түүний бие өвддөг болжээ.

Хөлдүү гол дөнгөж урсаж эхлэж байхдаа уур савсалзуулан урсахыг нь Миён чимээгүй л ширтэн сууна.
Сарны гэрэлд илүү үзэсгэлэнтэй харагдах гол.Түүний бодлыг хулгайлан урсаж байна уу гэлтэй тайвшруулж байгаа нь Миёныг донтон харуулах ажээ.

"Хэр удаан энд байгаа юм" танил хоолой түүнд ийн хэлэхэд Миён өнөөх хүнлүү хараад юм хэлсэнгүй.

"Намайг Тэхён байгаасай гэж хүсээ юу" ёжлон асуух энэ асуулт Миёныг хөнгөн хөмсөг зангидуулж сэтгэлийг нь бачимдуулна.

"Тэхён,тэр надад ямар хамаатай юм"

"Чиний цусыг уудаг болоод ч тэр үү,би чамайг өөрөөсөө ч илүү мэддэг,Ким Тэхёнд хайртайг чинь мэдэж байна"

"Чи утгагүй зүйлс ярихдаа хэтэрхий сайн юм"
Миён Жонгүгээс холдон явах гэхэд Жонгүг түүнийг дагаж эхлэв.

"Тэхёны юу нь тийм сэтгэл татам болоод чи түүнийг хайрладаг юм,тэр царайлаг болохоор уу,эсвэл чи муу залуусд дуртай өсвөр насны охин юм уу" ам хуурайгүй асуулт асуух Жонгүгийг Миён эргэж хараад л алгадан авлаа.

"Би хайргүй гэж байна,үхсэн ч тэр хүнийг хайрлахгүй болохоор намайг тайван байлга гуйя"

Алгадуулсан хацраа Жонгүг барин нүдээ эргэлдүүлээд
"Чиний хувьд үг үнэ цэнээ хэтэрхий их алджээ,худал үгс урсгах хүртлээ үнэгүй юм" гэж хэлээд Миёныг орхин өөрийн аяны автобуслуу явсан юм.

Миён түүний араас харан хүндхэн санаа алдан
"Хайртай гээд хэлчихвэл тэр хүн минийх болчих юм уу,үгүй байхад үг үнэ цэнэтэй байсан байгаагүй ялгаа байхгүй тийм биз дээ"
Өөртөө аминчхан ингэж хэлэн майханлуугаа алхсаар Согжины майханд ороход тэнд Согжин биш Тэхён сууж байлаа.

Bloody MindedWhere stories live. Discover now