3.Sinner

11.1K 1K 11
                                    

Миён майхнаас ууртай нь аргагүй гаран хөлөө дэвслэн хашхиран үсээ сэгсийлгэхэд Жимин түүнийг харан "Бяцхан гүнжээ чи зүгээр үү" гэж асуухад Миён хөдлөхөө болин гацаад гараа болгоомжлонгуйгаар буулган сэгсийсэн үстэйгээр Жиминлүү харахдаа хамраас нь урсах цусаа шуугаараа арчих аядан ухаан алдаад уналаа.

Миён ухаан алдсанаас болон амьсгалж ядан гүнзгий амьсгал авахдаа чих шуугин эргэн тойрны чимээ түүнд сонсогдохгүй байх нь тэр.Түүний өөдөөс Жимин харан суух бөгөөд Миён баруун чихээ цохиод толгойгоо сэгсчихэд Жимин түүний чихийг шуугиж буйг ойлгосон бололтой гараа түүний чихийг даран өөрлүүгээ харуулав.

Удалгүй Миёны чих шуугихаа болиход Жимин түүнд ойртон зүүн хацрыг нь долоох гэж оролдоход түүнийг хүчтэй түлхэх гэж оролдсон ч тэрэнд энэ тийм ч их хүч биш бололтой.

"Чи юу хийгээд байгаа юм" гэж зандрангуй хэлэн хурдхан шиг босох гэж оролдоход Жимин түүнийг хүчтэй татан өвөр дээрээ суулгаад "Чи надаас айгаад байгаа юм уу" гэж асуулаа.Миён тийчигнэн хариу үл өгөхөд Жимин дуу гарган инээн түүний хацрыг долооход Миён "Боль" гэж захиргаадан ууртай нь аргагүй хэлэхэд Жимин болин "Чиний хацар чинь тэр чигтээ цус болчихсон байсан юм" гээд гараа суллахад Миён үүнийг хамхаас нь урссан цус гэдгийг ойлголоо.
Түүнээс хурдхан шиг холдон "Зүгээр л надад хэл,надтай битгий ингэж дорд харьцаад бай" гэж хашхиран Жиминээс холдохоор хурдхан шиг гүйлээ.

Миён циркийн төв том майханлуу ороход шар үстэй залуу хэвтэж буй мэт агаарт дүүлж буй нь харагдана.
Түүнийг нүдээ аниж буйг нь харвал унтаж байгаа байх гэсэн бодол төрөх бөгөөд Миён түүнийг анзаараагүй дээр хурдхан шиг майхнаас гаран энэ хэний ч хариуг нь мэдхийг хүсдэггүй оньсого шиг газраас явахыг хүсэж байлаа.

Хаалгаар гарахын даваа нь дээр саяхан агаарт жингүйдэн унтаж байсан залуу өмнө нь тулан зогсох нь тэр.
Айсандаа Миён чанга хашхирахад шар үст залуу хүйтэн харцаар төөнөн түүнлүү харан "Чи надаас бусадтай нь бараг танилцчихсан байх,Тэхён" гэж хэлэн инээх нь сэтгэлд нэг л хүйтэн санагдана.

"Нэг өдөр хонуулсанд баярлалаа,би явах хэрэгтэй" гэж айдсаа даран инээмсэглэн гарах гэхэд Тэхён түүнлүү нэг алхам ойртоход Миён хоёр алхам ухрана.

"Энэ газар тийм ч амархан орж гараад байдаг газар биш л дээ" Тэхён ийн хэлэхэд Миёны гараас хүчтэй татан хаалганаас холдуулахад Миён гүнзгий амьсгалан урсах гэж буй нулимсаа шувтран

Bloody MindedWhere stories live. Discover now