13.Prince of dream

8.4K 905 15
                                    

Миён маш их өвдөлтийн дараа нүдээ ч нээж чадахгүй тийм ихээр сульджээ.
Арай хийн нүдээ нээхэд түүнийг хэн нэгэн ширтэх бөгөөд тэрхүү ширтэх нэгэн бяцхан хүү байх ажээ.
"Ээжээ,энэ бүсгүй сэрчихлээ" гэж цоглог хэлэх жаалын хоолой Миёныг бодит амьдралд ирүүлсэнг батлах тэр мөчид Миён байдгаараа инээмсэглэв.
Нилээн удаж байж үзэсгэлэнтэй бүсгүй нойтон гартаа ирэн түүнийгээ зүүсэн хормогчдоо арчих нь их л завгүй байсан гэдгийг нь үйлдлээрээ түүнд хэлнэ.

"Бурханы минь аврал,Миён чи сэрчихлээ шүү дээ" түүний нэрийг дуудан тэврэх бүсгүй үл таних хэрнээ Миёныг таньдаг нэгэн бололтой.

"Би хаана байгаа юм болоо"

"Чи манай гэрт байна" хариулт болж чадахгүй үгс тэр эмэгтэй хэлэв.
Миёнд яг хаана байгаа нь сонин байсан юмсан.Гэсэн ч гэрийн эзнээс элдэв үгс асуух гэсэнгүй.
Санаа амрах сэтгэлээ түр хойш тавин босох гэж өндийхөд өнөөх эмэгтэй түүнд туслан босголоо.

"Миён эндээ хүлээж байгаарай" өнөөх эмэгтэй эелдгээр түүнийг ямар нэг зүйл түшүүлэн ингэж хэлэн харилцуур утасруу явахад Миён сандран
"Та хаашаа ярих гэсэн юм бэ" сэтгэцийн эмнэлэгрүү залгачихвий гэх харандаа сульдах биеэ үл тоон хашхирлаа.
Гэрийн эзэгтэй цочирдсон нь мэдээж.
"Би зүгээр л...нөхөрлүүгээ залгах гэсэн юм" гэж сул хэлэх түүний хоолой Миёноос айж байна гэдгийг нь харуулна.

Сэтгэл уужрах төдийд л Миён биеэ суллан газарт уналаа.Ухаантай хэрнээ ингэж унасан нь бие нь өөрийгөө ч даах тэнхэлгүй.Сульдсан байдал нь туульдаа хүрчихсэн нь энэ.

1987 оны 04 сарын 23

Оройн зоог бэлдэх бүсгүйд хүү нь туслах бол Миён зүгээр л зочны суудал дээр тэднийг ажиглан харна.
Түүний бие муу байгааг Миён өөрөө ч ойлгож байсан болохоор хөдөлж энэ гэрийн эзэгтэйд гай болохыг хүссэнгүй.

Оройн зоог бэлэн болсон ч хэн нэгнийг тэд хүлээн хоолондоо гар хүрсэнгүй.
Бяцхан хүү хоолоо идэх гэж оролдоход гэрийн эзэгтэй хүүгээ болиулна.
Энэ үйлдэл зургаа дах удаагаа давтагдана.

"Уныл аавтайгаа хамт хооллох ёстой,энэ бол гэр бүлийн уламжлал"

"Гэхдээ аавыг хүлээвэл би өлссөнөөсөө болоод ухаан алдах нь" хошуугаа унжуулан хойш сандлаа налах бяцхан хүү Миёны хайрыг татна.
Түүнд нэг хүнийг маш ихээр санагдуулж байлаа.Яг л хориод жилийн өмнө түүнд хайр гэж юу болохыг ч мэдэхгүй хэрнээ сайн гээд сэтгэлээ илчилж байсан Намжүүныг санагдуулж байв.
Цоглог байдал,хацарт нь ярих бүрт тодрох хонхорхой,эв хавьгүй байдал гээд л...

Bloody MindedWhere stories live. Discover now