10.Moonbroch

9.2K 922 23
                                    

Өглөө Миён сэвэлзэж ядан сэрвэл түүний хажууд Тэхён доош харан хэвтэж байгааг олж харлаа.Миён өчигдөр цусаа хэт их алдсанаас болон одоо байгаа нөхцөл байдлыг ойлгохоос илүүтэй өчигдөр өөрийн хазуулсан газарт илүү анхаарлаа хандуулахыг хүсэж байв.
Миён босож суун өөрийн мөрөнд гараа хүргэвэл хазуулсан газар нь хорсож бас хөндүүрлэн өвдөж байгааг мэдэрсэн тэр энэ газарт хэнд ч итгээд хэрэггүй гэдгийг өөртөө хатуу сануулж байсан юм.
Жонгүгт итгэж энэ газраас явна гэж санасан ч амиа алдах шахсан.Харин эцсийн удаа Тэхёнд итгэж өөрийн сул дүр төрхөө харуулахад тэр өөрөөр нь хооллосон.
Миён удаан бодлогошрон суусныхаа эцэст босох гэхдээ өөрийгөө нүцгэн байгааг сая л анзаарав.Гэнэт л тэр айж эхлэн өөрсдийг нь хучиж байсан цагаан хөнжлийг хуу татан үзвэл тэр чигтээ нүцгэн дээр түүний гуянаас цус урссан байгааг олж харлаа.
Сарын тэмдэг нь хэдийнээ ирчихсэн тул энэ зүгээр ч нэг цус биш гэдгийг Миён мэдэж байв.Миёны гуяан дээр байх зарим шимсэн мөрүүд түүний өвдөгний шалбарч хөхөрснөөс тэс ондоо харагдана.
Хүнд амьсгалж ядан итгэлгүй босох тэр мөчдөө Миён доош газар хүчгүйдэн уналаа.
Тэгэхээр Миён өөрийн тэгж их нандигнасан онгон биеийг хэнээс ч илүү үзэн ядаж байгаа Тэхён гэх чөтгөрт алдчихжээ.Нүднээс нь нулимс урсаж байсан ч дуу гаргахыг хүссэнгүйдээ Миён шүд зуун чимээгүйхэн шиг мөлхсөөр орны хажууд байх хувцсаа шүүрэн аван түүний майхнаас гарлаа.
Бусад нь хараагүй дээр хурдхан шиг хир толбондоо баригдаж ядсан цагаан даашинзаа өмсөөд өөрийгөө хүчлэн босов.
Явж болох хамгийн хурданаараа явах гэсэн ч доод хэсэг нь хутга зоолгуулсан мэт өвдөлтөөс болж чадсангүй.

Удсан ч гэлээ Миён голын эрэг дээр ирж чадлаа.Хувцсаа ч тайлалгүй голд орон өөрийн бузарлагдсан биеэ ариусгах гэсэн мэт гүнлүү алхаж байв.
Голд бүтэн хоёр цаг байсан ч энэ хангалттай биш санагдаж байлаа.Гэсэн ч Миён голоос гарч ирэн эрэг дээр хэвтээд уйлж гарав.
Ким Намжүүнтай гэрлээд хуримын анхны шөнө түүнд өөрийн энэ ариухан биеийг өгнө гээ санасан ч хаанах нь мэдэгдэхгүй энэ газарт чөтгөрт хүчиндүүлж охин биеэ алдах ёстой байж л дээ.
Тэхёнтой сөргөлдөх гэсэнгүй.Түүнийг ямар гэдгийг Миён хангалттай мэдчихсэн.Тэр бол ойртож сөргөлдөж болохгүй чөтгөр.

"Миён энэ чи юу" хэн нэгний хоолой сонсогдох тэр үед л Миён уйлахаа зогсоон тэр хүнлүү харвал энэ Жимин байлаа.
Жимин Миёны эхэр татан уйлж буй төрхөнд цочирдсон нь мэдээж.
"Чамд ямар нэгэн муу зүйл тохиолдчихсон юм уу" санаа тавих аргадангүй хэлэх Жимин одоо Миёнд аймшигтай санагдаж байлаа.Учир нь тэр хүн бус хүн чоно.Миёныг хүсэх төдийд гэдсийг нь цувуулан идэж чадах хүн чоно.
Миён нусаа татан босох гэхэд Жимин түүнд ойртон туслах гэхэд Миён айн хойш нэг алхам ухрахдаа огцом хөдөлгөөн хийснээс болон уначхав.Жимин хурдхан шиг Миёныг түшин босгоод
"Яагаад надаас айгаад байгаа юм"

Bloody MindedWhere stories live. Discover now