15.Philomath

8.5K 907 22
                                    

Миён ойн хатаж хорчийн газар унасан цэнхэр навчсыг түүж байлаа.
Хатаж хорчийсон навчис түүнд сонирхолтой байсан нь өнгөнөөс нь болсон хэрэг.
Сагс дүүрэн навчистай болон циркт буцан ирэн Тэхёны майханлуу ороход түүний нүднээс ногоон өнгийн шингэн зүйл гарчихсан өөрөө эсвэл хэн нэгэн түүнийг маажсан гэмээр ором зүрхэн тушаа газарт нь байгаа нь урт гурвалжин захтай цамцны цаанаас тодоор харагдана.

"Тэхён зүгээр үү"

Тэхён Миёныг харахгүй байгаа бололтой.Цочин доош суун "Хэн бэ" гэж орилов.
Миён Тэхёнд ойртон "Миён байна,наадаас өөр хэн байх билээ"

Түүний үгийг сонсон Тэхён чихээ даран хүчтэй хөдлөхдөө эргэн тойрон дох зүйлээ далавчаараа эвдэж басхүү далавчаа ч гэмтээнэ.

"Яагаад хоолой чинь ингэж хачин сонсогдоод байгаа юм" Тэхён огцом биеэ хумин чичгэнэх уруулаа салгалуулан түүнээс асуулаа.
Миён гайхаж байсан ч Тэхёны урд очин сөхрөн суугаад түүний хацарт гараа зөөлнөөр хүргэн
"Тэхён,чи их муу харагдаж байна,ямар нэгэн зүйл болохгүй байгаа нь илт байна" гэх төдийд л Тэхён хоёр гараараа Миёны бэлхүүсийг ороон түүний цээжинд толгойгоо наан ямар нэгэн зүйлээс айсан сэтгэлээ дэвтээнэ.

"Би харахгүй байна,бас сонсгол минь сонин байна"
Айж буй нь хоолойноос нь л илт.Тэхён гэж хэлэхэд хэцүү түүнтэй адил өвдөж бас айдаг нэгэн шиг Тэхён Миёныг тэврэнэ.
Миён Тэхёныг зөрүүлэн тэврэхэд тэр далавчаараа Миёныг хучин өөрийн хөргөж буй Миёны дулааныг дулаацуулах гэж оролдож байх шиг.
Миён Тэхёны үсийг үнсэн түүний дээр гаран суун хүзүүгээр нь гараа ороон
"Бүх зүйл зүгээр болно,би хажууд чинь байна" гэхэд Тэхён улам л Миёныг өөртөө наалдуулан айж буй энэ мэдрэмжийг дарах гэж хичээнэ.

Миён тэсэж чадах хэмжээгээрээ Тэхёны хүйтэн биед наалдаж бие нь мөстөж хөлдөхийн өмнөхөн л түүнээс холдон
"Тэхён би энэнээс илүү тэвчихгүй бололтой" хөлдчихсөн шахуу биеэ хумин Тэхёны хажууд суухад Тэхёны тайвширч байсан сэтгэл үймрэн
"Миён" гээд түүнийг хайж эхлэж байснаа Миёнд хүрэх төдийд түүний хэвлийд толгойгоо наан
"Миён,би айгаад байна...хэтэрхий хүйтэн байна,би юуг ч харахгүй байна бас миний чихэнд авиа сонсогдоод байна" айж байгаа төрх нь хуучны Миёныг санагдуулав уу гэлтэй.
Миён анх сэтгэцийн өвчинтэй гэдгээ мэдээгүй үед түүний чихэнд сонсогдох авианаас үхтлээ айж байснаа санан Тэхёныг тайвшруулах гэж нурууг нь зөөлнөөр илэн ямар нэгэн ая аялана.
Тэхён айчихсан сонор сэрэмжээ дээд цэгтээ тулгаж хөдлөх бүртээ өөрийгөө гэмтээж байгаа нь Миёнд тийм ч таатай харагдсангүй.
Миён Тэхёны энэ сул дорой төрхийг хараад баярлаж түүнээс хариугаа авах өшөө хорсолдоо буцлагдан улам түүнийг айж сандаргахыг хүссэн юмсан.
Гэвч Тэхён хэтэрхий сул дорой байгаа нь таалагдсангүй.
Өөрийнх нь цусанд шунасан сэтгэлээр түүнтэй дорд харьцаж хааяахан инээмсэглэх шалтгаан болчихдог ч тэрнээсээ илүү үргэлж зовоож тарчлааж юу юунаас илүү бусдыг дорд үздэг Тэхёныг аргадан дуу дуулж буй нь Миёныг хэтэрхий өрөвдөлтэй болгож байлаа.
Анх ирээд айж байхад улам л айлгаж байсан түүнийг айлгахгүй гэж хүйтэн биеийг нь өөртөө нааж өөрийн биеийн дулаанаа алдаж байв.
Хоол идэхгүй өлсгөлөн явахад хоол бариад ирээгүй хэрнээ түүний сул биеийг шимэгчлэн идсэн түүнд анхаарал тавьж байв.
Сэтгэлд нь асдаг цор ганц гэрэл Намжүүнд зориулна гэсэн бүрийг нь юу ч биш мэтээр үнэлж өөрийн болгочхоод сэтгэлийг нь сийчиж байсан түүний сэтгэлийг аргадах гэж дуу аялаж байв.
Тэхён тайвшран унтахад хөлдөх шахсан биеэ түүнээс хурдхан шиг холдуулах гэсэн ч ахиад сэрээд ухаан санаагүй мэт авирлаж магадгүй гээд зөөлнөөр түүнээс холдон хөнжлийг нь авчран хучаад түүний майхнаас гарлаа.
Төв майханлуу очиж Согжинтой уулзах гэсэн ч мөстөж царцсан биеэ дулаацуулан наранд хэсэг байхаар шийдэн биеэ хумин суухаар болов.
Биеэ хумиж суун нарны дулаан элчийг авах гэж хичээсэн ч нэг л болж өгөхгүй салхинд улам даарч эрүү нь тачигнана.

Bloody MindedWhere stories live. Discover now