11.Circus

9.1K 875 16
                                    

"Миёнтой бэлгийн харьцаанд яах гэж орсон юм,чамд тэгэх шаардлага байхгүй" Хусог Тэхёнлуу зандран сануулга өгөх мэт аашлахад Тэхён инээн
"Tэр чамд хамаатай хэрэг үү" гээд тохуурхахад Хусог хундаганд виски аягалаад
"Би Миёны ирээдүйг харсан"

"Тэр дорд хүний амьдрал надад хамаатай гэж санаа юу"

"Чи түүнийг түлхүүр гэдгийг анх ирэхэд нь мэдсэн биз дээ,тэгээд л минийх гэж өмчирхөөд байсан"

Тэхён уурсан виски уух Хусогыг заамдан аваад
"Юу мэдэж байгаа талаараа битгий ярь тэгвэл аминд чинь өлзийтэй шүү"

"Чи намайг дийлэх тийм хүчтэй гэж бодоо юу,хүчтэй байсан ч алчхаж дөнгөнө гэж санаа юу" Хусог ууртай Тэхёныг зөрүүлэн заамдан авахад Тэхён түүнийг заамдахаа болих нь хачирхалтай.
"Би чамд Миёныг битгий гомдоогоосой гэж хэлэх байна" Хусог ихэмсэг гэгчинь ингэж хэлээд явах гэхэд Тэхён түүнийг татаад
"Чи ямар хараал идсэн ирээдүйг харсан болоод ингэж надтай харьцаад байгаа юм"

"Би ирээдүйг сонсож түүгээр ч зогсохгүй харэ чадах ч хэлж чадахгүй" хорсолтой гэгчинь инээх түүний нүдрүү Тэхён түүний бодлыг хулгайлах гэсэн үйлдэл хийсэн ч болсонгүй.
Чөтгөр хичнээн хичээгээд ч шулмын хардаг тэр ирээдүйг олж харж чаддаггүй юм.Шулам бол энэ ертөнцийг чөтгөр бас сахиусан тэнгэртэй холбодог гүүр учраас хоёр ертөнцийн хүчирхэг эзэд чөтгөрүүд шулмын хүчинд автах үе байдаг юм.Иймд тэдний хүч бие биедээ харшилддаг учраас тэд бие биенээ гэмтээж бас хүчийг нь ашиглаж чаддаггүй нь энэ.

"Би чамайг л бодож анхааруулж байна,миний харсан ирээдүйд Миён үхэж байсан"

"Тэр үхэх нь мэдээжийн зүйл битгий байдлыг хурцатгах тэнэг зүйлс ярь"
Тэхён энэ удаа Хусогийг орхин явах гэхэд Хусог вискиг шилээр нь уугаад
"Цогцосных нь хажууд далавчгүй үхлүүд нэгэнг би харснаа хэлэх ёстой биз дээ" гээд тас тас хийтэл хөхрөхөд Тэхён амандаа хараал урсган үгийг нь үл тоон гарлаа.

Циркийн майхнаас гарахад явуулын автобусны урд Миён юу ч болоогүй мэт инээн Жимин бас Жонгүгтэй ярилцаж байгааг олж харав.
Хусогийн хэлсэн үгс үнэн бол Тэхён түүний хажууд үхлүүд хэвтэж байсан байж таарна.
Тэхён Миёны хажууд очиход Миён Тэхёныг харан ярих яриагаа таслан чимээгүй болоход өнөөх хоёр Миёны байгаа байдалд гайхаж орхив.
Миён айж байгаа харагдсан.Бас нүднээс нь нулимс урсаж буй харагдсан.
Тэхёнд энэ байдал нь таалагдсангүй учир тэр муухай харан
"Миён" гэж түүний нэрийг дуудах төдийд тэр босон Жимины ар нуруунд нуугдаж хүйт даасан тэр харцнаас айж байгаагаа улам илэрхийлэх мэт Тэхёнлуу хялам ч хийж чадахгүй зогслоо.
Жонгүг Жимин битгий хэл Тэхён ч түүний энэ үйлдэлд гайхширсан юм.Тиймдээ ч Тэхён энэ удаа зүгээр түүнийг орхиод явахыг илүүд үзэв.
Хусогын майханд буцан орж ирэхэд тэр хэдийнээ архиндаа согтчихсон орон дээр тасраад хэвтэж байгаа нь харагдлаа.
"Хараал идсэн архичин" амандаа үглэсээр Тэхён ойлуу явав.
Тэхёнд Миёнтой байх хэцүү санагдаж буйг тэр мэдэрсэн нь хамгийн сонин зүйл байлаа.
Хэдий нар мандаж болох хамгийн тодоороо гэрэлтэж байгаа ч ойн зарим хэсэгт тусгал нь хүрэхгүй газарт Тэхён очив.Үзэсгэлэнтэй харагдах энэ харанхуй Тэхёныг тавьгүйтүүлж байлаа.Чөтгөр хэр нь харанхуйг үзэн ядаж бачимдах түүний сэтгэлд өнгөрсөн дөх муухай дурсамж сэргэх мэт хөндүүрлэнэ.
Тэхён гэрэлт цох алгаа дэлгэх төдийд үй түмээрээ гарч ирэн тэр харанхуйг гэрэлтүүлж өглөө.
Тэхён мод налан хэвтээд удаагүй байхад Юнги түүний өмнө үзэгдсэнд Тэхён нүдээ эргэлдүүлэн ганцаараа байж чадахгүй энэ тээртэй байдлаас хэдийнээ залхчихсан харагдана.
"Тэхён эзэнтээн,тэр энэ циркийн түлхүүр хэрэг үү" ногоон нүд тусгах түүнээс Тэхён холдон
"Чамд хамаагүй асуудал"

Bloody MindedWhere stories live. Discover now