6.Schizophrenia

9.3K 975 23
                                    

Миён Согжины шаараар урлах бүтээлүүдийг шагшин магтан инээн суух ажээ.Түүнийг харан аз жаргалтай болох Миёныг Согжин улам л инээлгэхийг хүсэж байх ажээ.

"Согжин" Хусогийн чанга дуугаар Согжин инээхээ болин нүдээ эргэлдүүлэхдээ толгойгоо дагуулан хөдөлгөх нь Миёныг бүүр ч инээлгэж орхилоо.
Долоовор хуруугаа болхи гарган цааш гүйх нь түүнийг хүлээж байгаарай гэх шиг....
Согжин яваад тийм ч удаагүй байхад Тэхён түүний өмнө ирэн ямар ч үгсгүйгээр түүний нүдийг ширтэж эхлэх нь Миёныг тавгүйтүүлж байв.Иймд Тэхёноос бултах гэсэн шиг Миён босон явах гэхэд Тэхён түүний өмнө тулан зогсоод
"Чи Согжинтой ойрхон байх хэрэггүй" гэж эргэн тойронг харуулдан хэлэхэд Миён инээн
"Харин би чамтай ойрхон байх хэрэггүй гэж бодож байна" гээд түүнийг орхин модноос дүүжилсэн савлуур дээр очвол Жимин Жонгүг хоёр бие биелүүгээ муухай харц шидлэн зогсоно.

"Өмхий амьтан" Жонгүг элгээ тэврэн бусдаас өвөрмөц уруулаараа Жиминд хэлэхэд тэр инээн
"Ялзарсан үнэртэй байж миний үнэрийн талаар ярих шаардлагагүй л болов уу" элгээ тэврэхээ болиулахад түүний нүцгэн цээж ил болох ажээ.

"Тэгвэл үзэмжний талаар ярьж болох юм,би чамаас хэд дахин царайлаг бас өндөр"

"Хэн чамайг царайлаг гэж тунхаглачихсан юм"

Тэр хоёр яг л жаахан хүүхдүүд шиг хэрэлдэж байгаад Миён шоолонгуй инээн
"Та хоёр ямар жаахан хүүхэд биш дээ" гэж тэдний хэрүүлийг дуусгахад Жимин түүнлүү харан
"Үнэнг нь хэлдээ,чи бид хоёрын нэгэнтэй нь гэрлэх шаардлага гарвал хэнийг нь сонгох вэ" гэхэд Жонгүг яг л түүнийг сонгоно гэдэгт итгэлтэй байгаа мэт харна.

"Үнэндээ,би сайн мэдэхгүй байна" Миён савлуур дээр суун үл ялиг найган тэд нарт хариу хэлвэл Жонгүг Жиминлүү харан
"Тэр чиний сэтгэлийг л бодож тэгж хэлж байгаа юм,үнэндээ аль хэдийн сэтгэлдээ намайг гэчихсэн байгаа"

"Чи яаж мэдэж байгаа юм,би чамайг сонгосон үгүйг" Миён Жонгүгийн үгэнд хөдлөхөө болин хэлэхэд Жимин ялсан төрхөөр инээнэ.
"Би Согжиныг сонгох байсан" Миён холоос гүйн ирж буй Согжиныг олж харан ийн хэлэхэд тэд сонссон үгсдээ итгэж ядан зогсож байлаа.

Оройн хоол болсонг илэрхийлэх мэт Согжин хонх жингэнүүлж эхлэхэд саяхан хэрэлдэж байсан хоёр хоолонд анхаарлаа төвлөрүүлэн циркийн майханлуу асар хурдтай явцгаав.Миён тэднийг дагаж явах гэснээ хоол идэх дуршилгүй байгаагаа мэдрэн тэндээ үлдлээ.Мэдээж өлсөж байсан ч тэдэнтэй хамт хоол идэхийг Миён хүсэхгүй.Огиудас хүргэм,өөрийнх нь зүйлийн амьтныг идэж байхад Миён тухтай гэгчинь хоол иднэ гэж хэзээ ч байхгүй.Гэвч сэтгэцийн эмнэлгээс илүү энэ газар илүү тухтай санагдаж байв.
Савлуур дээр өөрийгөө хөгжөөн тэнгэрлүү ширтэх Миёнд энэнээс өөр жаргал байхгүй л юм шиг санагдана.Гэвч гэнэтхэн түүний энэ тайван байдлыг алдуулах гэсэн мэт хэн нэгэн ойн харанхуйлсан хэсэгт зогсож буй харагдав.Миён түүнээс айж байгаагаа мэдэрсэн ч зогссонгүй.Тэр савлуурнаасаа буун тийш зүглэхэд өнөөх зүйл түүнээс зугтах мэт алга болсон ч үе үе иүү хол газарт харагдана.Миён яг л бяцхан алисе мэт тууланы араас хөөцөлдөж эхэллээ.
Эцэст нь Миён гүйсээр ойн гүнд орохдоо замаа алдаагүй дээрээ хурдан буцах хэрэгтэй гэдгээ ухааран хойш ухран эргэн харахад саяхан түүний хөөж байсан зүйл урд нь эгцлэн харан зогсож байв.Түүний төрхнөөс айхгүй байж чадсангүй.
Миёныг харан инээх эртний хөх хослол өмсөн,хоолойгоо торгон алчуураар ороосон хувхай цагаан тэр залуу "Чамаас Жимины өмхий,Жонгүгийн ялзарсан үнэр хоршиж үнэртэж байна" гэж хэлэхэд Миён түүнээс бултах гэсэн мэт чадах хурдаараа гүйсэн ч гэнэт огцом урд нь өнөөх залуу гарч ирсэн ч Миён хурдаа зогсоож чадаагүй юм.
Миён шууд л газар эвхэрэн уналаа.Учир нь тэр өнөөх залууг нэвтлэн гарсандаа түгшиж эхэлсэн юм.

Bloody MindedWhere stories live. Discover now