9.Her blood

8.6K 933 15
                                    

Тэхён голын эрэг дээр унтах Миёныг бас түүний хажууд шунаглангуй харах Жонгүгийг холоос ажигласаар тэдний хажууд ирлээ.Тэхён Жонгүглүү харан "Цуснаас нь ахин амсана гэж санаад ч хэрэггүй шүү" гэж түүний хэдэн цагийн турш хүсэж байгаа ч амталж чадахгүй байгаа цусны талаар ярихад Жонгүг Миёноос холдон нүдээ эргэлдүүлэн "Яагаад бид түүнийг алаад оройн хоолоо болгож болохгүй гэж" гээд Миёны үсийг үнэрлэн Тэхёнлуу хараад "Энд байгаа бүх чөтгөрүүд түүнийг амтлахыг хүсэж байгаа,тэрнээс ямар сайхан үнэр гардаг гэдгийг чи сайн мэдэж байгаа,түүний цус маш ховор цэцгийн амт агуулдаг,смералдо цэцгийн амт ямар тансаг гэж санаж байна,Жиминтэй тэгж их санаа нийлдэггүй ч тэрнийг ирсэнээс хойш муухай үнэр огтоос үнэртэхээ байсан,Жимины өмхий үнэр биш смералдогийн үнэр ханхалж....Тэхён би галзуурч байна,түүнийг тэр чигт нь уумаар байна,чи дурсамжаар нь хоолло,биеийг нь Жимин иднэ...сайхан санаа биш гэж үү" Жонгүг үнэхээр шунаж байгаа нүдээрээ Миёныг сэрээхгүйн тулд шивнэн ятган өгүүлнэ.

Тэхён санаа алдан Миёнлуу харан "Чам шиг галзуу юмтай хоёулахнаа явахаас айхгүй байгаа юм байхдаа" гээд түүнийг агаар дээр хөнгөн хөөрүүлэхэд Жонгүг Тэхёнд ойртон "Тэхён,тэр чамаас хамгийн ихээр айдаг гэдгийг чи мэдэж байгаа биздээ" гээд инээхэд Тэхён залхасан нүдээрээ залхуутайгаар Жонгүглүү хараад "Шударга бус юмаа,чи түүнийг энэ ойгоос гаргана гээд бүүр алах шахсан байхад хүртэл ингээд хоёулахнаа чамтай явж байдаг" гэж бодлогширонгуй хэлэхэд Жонгүг инээн "Тэгээд идэцгээх үү" гэж соёогоо хормын төдийд гарган час улаан уруулдаа түүний цусыг хүргэхэд бэлэн болоход Тэхёны инээх харц Жонгүг дээр тусан ширүүсэн зүүн гараа дэлгэх төдийд улаан гал улалзан асахад Жонгүг соёогоо хүнийх мэт зүгээр болгон нусаа татан элгээ тэврээд "Тэгвэл больцгооё,сайн хадгалж байгаад идэцгээе" гээд инээмсэглэн түүнд ойртон найрсагаар хэлэхэд Тэхён нүдний цөцгийгөө арилган тас хар болгоход Жонгүг түүнээс цочин хойш нэг алхам ухран зогсов.

"Миёныг идэхээ больё,больчий,болиход л хангалттай биздээ" гээд чанга инээн Тэхёны мөрийд цохиод бантсан харцаараа Тэхёноос гараа аван "Нээрээ хүрэхэд дургүйг чинь мартчихаж" гээд асар хурдтайгаар хаашаа ч юм алга боллоо.Би мартаж орхиж.Тэр мэдээж цирк л явсан байх.

Тэхён нүдээ хэвийн болгон тэнгэрлүү тайвшрах гэж оролдох мэт уурсангуй зүглэн хараад "Муу шумуул чинь хүний юманд санархаад хамаг дургүй хүргээд хаячих юм" гэснээ агаарт өөрийн хүчээр унтуулж буй Миёныг долоовор дунд хуруугаа хавсарган дуугарган түүнийг сэрээв.

Миён орноос унасан мэт мэдрэмжээрээ огцом цочин сэрээд хажууд нь байх Тэхёнлуу хараад

"Жонгүг" гэж түүнийг хайн асуухад Тэхён Миёныг орхин хар өмднийхөө халаасанд гараа хийн харанхуй ойд ганц гэрэл болж байгаа цирклүү зүглэлээ.Миён Тэхёны араас явж байгаад модонд тээглэн огцом унахад Тэхён эргэн харвал Миён шалбарсан өвдгөө барин суух нь харагдав.
Тэхён түүнлүү ойртох гэснээ болин
"Цусаа энд тэнд нааж бэртэж ойг минь завааруулж явах юм,арчаагүй гэдэг нь" гээд түүнийг орхин далавчаа дэлгэн явлаа.

Циркд ирэн нилээн минут өнгөрөв.
10 минут өнгөрлөө.Миён байдаггүй.
30 гаруй минут Тэхён хүлээснийхээ эцэст буцан ойлуу очиход Тэхёны хаясан тэр газарт Миён яг яаж орхисон тэр хэвэндээ сууж байсанд Тэхён санаа алдан түүн дээр очив.

"Босохгүй юу хийгээд байгаа юм" Тэхёны муухай аашлах дуугаар Миён дээш Тэхёлуу хараад
"Босох битгий хэл амьсгалах ч хүсэл алга" санаашран хэлэх түүнийг үгсийг Тэхён үл тоон нуруугаа харуулан тэнгэрт мандах сарыг ажиглах зогсон Миёныг босохыг хүлээлээ.

"Хөөе" намуухан дуудах энэ хоолойноос Миёны сэтгэл санаа авах юмгүй байгаа гэдгийг ойлгох үнэхээо амархан байлаа.
"Би хэдий муухай ааштай давлиун зантай,юунаас ч айдаггүй тэнэг амьтан ч би дотроо маш ихээр айдаг юм шүү,би нүдээ аних бүртээ айдсаа мэдэрдэг,би үхэхээс айдаг,учир нь Ким Намжүүн намайг хүлээж байгаа,үхэх байсан ч сүүлийн мөчид түүнтэй хамт байхыг хүсдэг юм" Миён хөшсөн хөлөө арай гэж хөдөлгөн ийн хэлвэл Ким Тэхён хойш харан Миёнд ойртон суулаа.

Зөөлнөөр Миёны хацарт хүрэхэд Миён нүдээ анин түүний алганд унтаж байна уу гэлтэй амьсгаа нь жигдэрч байв.
"Хүйтэн байна" хацар нь мөстөж буйг мэдэрсэн Миён Тэхёнд хандан хэлэхэд тэр гараа татан авлаа.

"Чи гэнэт яагаад ингэж сайхан аашлаад байгаа юм"

"Би чамд хайртай" Тэхён ингэж хэлэн түүнийг үнсэхээр ойртож эхлэхэд Миён Тэхёны үгийг сонсон түүний нүдрүү харах төдийд эдгээр үгс худал гэдгээ хэлж байлаа.

"Надаар тоглох хэрэггүй,надаас юу хүсээд байгаа юм" ширүүхэн дуугарах Миёны дуугаар Тэхён нийлэх гэж байсан уруулаа татан аван баруун талаа мушилзуулан
"Чи миний санаснаас ухаантай бололтой"

"Тиймээ,санаж байгаагаас чинь үнэхээр их ухаантай"

Тэхён Миёноос холдон босож зогсоод
"Би чамайг хүсэж байна" гэж хэлэн урьд өмнө нь хэзээ ч харуулж байгаагүй соёогоо Миёнд харуулаад "Тодруулвал цусыг чинь" гэж хэллээ.
Миён Тэхёноос зугтах гэж гүйхэд түүнийг цусан улаан өнгийн эрвээхийнүүд бүчин аван хөдлөх боломж олгосонгүй.
Миён гараа савчин зугтах гэж хичнээн хичээсэн ч тэр хэдийнээ Тэхёны соёог өөрийн мөрөнд зоогдуулсан байлаа.
Тэхён соёогоо үл ялиг сугалан
"Чи эсэргүүцэхгүй л бол өвдөхгүй" гээд илүү хүчтэй түүний цусыг сорох нь тэр.

Bloody MindedWhere stories live. Discover now