20.Azurite

8.5K 914 52
                                    

Тэхён шөнө сар мандаж бүгд нойрссоны дараа сая нэг юм өөрийн майхнаас гарлаа.

Одод түгсэн ч манан татуулсанд тэд үзэгдсэнгүй.Ганцхан сар л улаа татуулан сүмийж байв.

Тэхён гуниг татуулах царайгаа өөрийн хүйтэн төрхөөрөө нуун алхсаар Миёны хүүр хэвтэж буй газарлуу алхалаа.

Миёны хэзээний ялзарч эхлэсэн биеийг Тэхён харан түүнээс ханхлах өмхий үнэрийг ч үл тоомсорлон ойртон зогсоод түүнийг ажив.
Шөнийн оддоос илүү гэрэлтэх сар шиг түүний төрх харанхуйд уусан алга болчихжээ.
Гоморхон харах түүний харц юу ч илэрхийлэхгүй болчихжээ.
Юу юунаас илүү эрэмдэг төрх нь Тэхёны сэтгэлийг гуниглуулна.

Ялзарч буй биед нь Тэхён өөрийн хүйтэн гарыг хүргэн ялзралтыг нь бага ч болов удаашруулж эхлэхдээ бага ч болов жаргалыг тээнэ.Миён одоо түүний хүйтнийг мэдрэн өвдөхгүй.Гэвч тэр үхчихсэн гэх бодол Тэхёныг гуниглуулан нүдэнд нь нулимс хураав.

Үнэн гэвэл Тэхён Миёныг үхсэнтэй одоо хэр нь эвлэрч чадахгүй байгаа юм.Тэгээд л хүүрийг нь харахыг хүсээгүй дээ өрөөндөө бүгсэн ч хэдийнээ үхдэл болсон биеийг нь амьдруулж чадахгүй шүү дээ.

Тэхён түүний хэвлийд нүүрээ наан дусал дуслаар өөрийн нулимсыг урсгаж эхлэлээ.
Хэдэн зуун жилийн дараа түүний хайрласан нэгэн өөрөөс нь болон үхсэн байгаа байдал Тэхёнд тэсэх чадварыг хугалан уйлуулж байв.
Үргэлж өөрөөс нь болон үхэх Тэхёны хайрт...
Өмнө нь ч одоо ч...
Тэхён Миёнд хайртай байсан юмсан.
Айчихсан төрхөөрөө анх ширээний доод суудалд өөдөөс нь харан суухад л түүний анхаарлыг татсансан.
Хормын зуур галзуу авирласан тэрний төрх Тэхёны зүрхийг ахин цохилуулсан юмсан.
Согжиныг өмөөрч буй байдалд нь хар төрж түүнийг хэнээс ч илүү уурлуулсан нь анх удаа юмсан.
Жонгүгээс салахгүйд нь гомдохдоо бузар үгс хэлсэндээ харамсан анх удаа сэтгэл нь бачимдаж хэлсэн үгдээ хийсэн үйлдэлдээ харамссан юмсан.
Өөрийн хүйтэн байдал нь үргэлж өвтгөсөнд түүнээс хөндийрөхдөө сэтгэл зүрх нь анх удаа өвдөж хэн нэгнийг санасандаа галзуурах шахсан юмсан.
Хүрэх төдийд хүйт дааж хөлддөг учраас Миёнд хүрэх хүслээ дарж түүнээс холдож өрөөлийг анх удаа бодсон юмсан.

Тэхён цурхиран уйлж байх зуур хэн нэгэн түүний өрөөнд орж ирсэнд Тэхён годос хийн босон хойш харвал бурхан зогсож байв.

"Би чамайг ойлгосон гэж найдаж байна,явцгаая Ким Тэхён"

Бурханыг олон зуун жилийн дараа харсан Тэхён түүнлүү аймшиггүйгээр муухай харан
"Таныг даган би хаашаа явна гэж"

Bloody MindedWhere stories live. Discover now