23.Bridge

7.6K 842 41
                                    

Миён нүүрэндээ урт инээмсэглэл мэт сорвитой болсон ч бүх зүйл санаснаар дээрдсэнгүй.
Тэхён Миёнлуу харах бүртээ түүний үзэсгэлэнтэй төрхийг гутаасан сорвийг хараад боддог.
"Би энэ бүсгүйг хайрлаагүй бол тэр жаргалтай байх байсан" гэж...

Миён нүүрээ үсээрээ нуун сууж байхыг холоос харсан Тэхён түүний өмнө очин үсийг нь чихний араар хийгээд инээмсэглэв.

"Үзэсгэлэнтэй байна" гэж сарны гэрэлд тодорч оддын заадаст гялтганах түүнийг царайг шагшин хэллээ.

Тэдний харилцаа өмнөхөөсөө илүү дээрдсэн мэт сонсогдох ч үнэн гэвэл тэдний харилцаа бүүр ч эвгүй байдал бий болчихсон юм.

Тэр аймшигт оройн дараа Тэхён бүүр ч ихээр өөрийгөө шийтгэн яллаж эхэлсэн юм.
Үргэлж түүний толгойд
"Би тэр шөнө түүнтэй муухай аашлаагүй бол тэрний минь царай үзэсгэлэнтэй хэвээр байх байсан юмсан"

"Би түүнийг хайрлаагүй бол тэр Жонгүгтай хамт байсаар байх байсан"

"Би түүнийг хайрлаагүй бол тэр ингэж шаналахгүй байсан юмсан"

"Би түүнд дурлаагүй бол өөр нэгэн буг явах байсан юмсан"

"Би нүгэлт буг болоогүй бол Миён тэр Намжүүн гэгчтэй сайхан амьдрах байсан юмсан"

"Би бурханы хайрладаг бүхнийг устгаагүй бол энэ шоронд хоригдохгүй,Миён ч харгис цусан толбот амьдралыг туулахгүй байсан юмсан"

Үргэлж түүний толгойд эдгээр үгс эгшиглэх болчихсон байлаа.

Миён Тэхёны үгэнд инээмсэглэсэн ч удаан тогтолгүйгээр гуних мэт байсан ч Тэхён түүнийг хойш татан тэд зүлгэн дээр хэвтэцгээв.
Тэхён инээмсэглэн Миёнлуу харан түүний сорвийг илбээд зөөлнөөр үнссэн ч тэдний хэн хэн нь өөрсдийн үнсэлтийг дуусгаж чадалгүйгээр уйлцгаана.
Тэд төгсгөл ойрхон буйг мэдэрч байгаа нь энэ юм.

Хайрлах тусам ариусах тэдний сэтгэл төгсгөлийг дуудаж байгаа нь энэ.
Тэд анх бие биетэйгээ уулзах тэр үед хэн хэн нь харанхуй нөмөрсөн сэтгэлтэй,нүглийг арвижуулан сэтгэлд хор буулгацгаасан байсан ч хайрлах тусам нүгэлтэн бус ариун сэтгэлээр хүн болцгоож байлаа.

Миён Тэхёны хүзүүнд хурдхан шиг нүүрээ наах мөчид түүний нулимс улам л урсаж энэ бүхний төгсгөлийг хэдийн мэдэх тэд төгсгөлийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа нь энэ юм.
Тэхён зөөлнөөр түүний нурууг илж байгаад чангаар инээх мөчид Миён гайхан Тэхёнлуу харвал Тэхён босож суулаа.

Bloody MindedWhere stories live. Discover now