16.Magoa

8.8K 929 21
                                    

Тэхён Миёныг хүчээр босгон түүнийг чирэн ойлуу явна.Миён татаж шаргуулцах гэсэнгүй бугуйг нь улайтал барьж байгаа түүний гарлуу харсаар явж байхад тэр зогслоо.

"Чи ер нь өөрийгөө боддог хүн мөн үү" уцаартай гэгчинь Тэхён хэлээд нил ягаан өнгийн цэцэгсийг даран суув.

"Жонгүгт өөрийгөө идэхийг зөвшөөрч л байдаг,удахгүй Жимин чиний махыг идэх үү"
сонсоход л түүний хэр их бухимдаж байгаа нь мэдрэгдэнэ.

"Ядаж л тэр чамаас дээр,надаас цусаа уулгахыг гуйдаг юм шүү" элгээ тэврэн Миён муухай аашлах нь Тэхёныг улам л бухимдуулж орхилоо.

"Жонгүг та хоёрын дунд юу байгаа болоод чи үргэлж түүнийг өмгөөлж хамгаалж,харах болгонд түүний жихүүдэс хүргэм соёоны мөр хүзүүн дээр чинь байдаг юм,бас болоогүй шимсэн хараал идэм жигшим мөрнүүд"
Тэхён босож зогсоод Миёнд уурлаж түүнлүү чичилж байв.

"Ядаж л тэр чам шиг биш" Миён үгийн зөрөөгүй ингэж хэлээд явах гэхэд Тэхён түүний араас ирэн урд нь зогсон замын хаан

"Надаас дээр гэж юуг би тэгтлээ буруу хийж,тэр юуг тэгтлээ сэтгэлийг чинь догдлох хүртэл хийсэн гэж"

Миён хариу хэлэхийг хүсээгүйдээ хажуугаар нь зөрөх гэсэн ч Тэхён ахиад л хүч ашиглан
"Хараал идсэн амаа нээ" гэж Миёныг алгадаад авлаа.

Хэдий Тэхён элдэв хүчээ ашиглаагүй алгадсан ч эмэгтэй хүн хэзээд эрэгтэй хүнээс эмзэг байдаг болохоор хүрэх төдий шүргэсэн ч Миён өвдөх л болно.
Эмэгтэй хүн хэн нэгэнд цохиулах гэж биш тэр цохисон гараар тэврүүлэх гэж төрдөг юмсан.
Эмэгтай хүн хэн нэгнээр хараалгуулах гэж биш тэр амаар эелдэг сайхан үгс сонсох гэж л төрдөг юмсан.

Юу бодож энэ хүнд тэгтлээ санаа зовж,хөлдөж үхэх нь энүүхэнд байхад хүртэл тэвэрч тайвшруулж байсан байна.
Миён тийм ч хүчтэй биш ч нүүр нь савагдах хэмжээнд алгадуулсандаа инээж хөхөрч гарлаа.

"Тэхён тэд юугаараа чамаас илүүг би хэлээд өгье,чиний дорд үзээд байдаг Согжин бол энэ циркэд ганц инээх шалтгаан минь,үргэлж шахуу чи тоглох нэрийдлээр сэтгэлрүү нь ус цацдаг Жимин чинь энэ циркэд намайг халамжилж чамаас болж хөлдсөн биеийг минь дулаацуулж бас сэтгэлийг минь дулаацуулдаг,чамтай хоорондоо үргэлж дайрч давшилдаг Жонгүг чинь хамт байхад хөгжилтэй тухтай нэгэн,чиний сүрдүүлж үзэн ядаж явдаг Хусог чинь намайг хайртай хүнтэй минь уулзуулж өдөр бүр надаас энд хэр байгааг асууж хооллодог,чиний уураа гаргах ёстой юм шиг загнадаг Юнги чинь надтай хэнээс илүү удаан байсан нэгэн,харин чи гэх нэртэй өөрийгөө өргөөд тавьчихсан бардам амьтан надад юу хийж өгсөн билээ,намайг хүчиндэж,намайг зодож,биеэр минь хооллож байсан,чамд хүрэхэд ямар хүйтэн байдгийг мэдэх үү,чамайг надад хүрэхэд хүрсэн газар бүрийг чинь сийчихийг хүсдэг,юу юунаас ч илүү чамайг үзэн ядаж байгаа минь тэгээд буруу юм шиг байна уу"
Үгнийхээ төгсгөлд Миён Тэхёныг зөрүүлэн алгадлаа.Бие нь хэт муудаа юу эсвэл үнэхээр Миён чанга алгадсанаас болсон алийг нь мэдэхгүй ч Тэхёны хацарт улаан мөр тодорсон нь харагдана.

Bloody MindedWhere stories live. Discover now