22.Noceur

8.4K 866 46
                                    

"Хараал ид Миён надруу хар"
Жонгүг Миёнлуу чадах хамгийн чангаараа хашхирна.
Харин Миён түүнлүү харах зориггүйгээсээ өөр тийш юуг ч болов хий гөлөрч байлаа.

"Би хэн юм,чиний хувьд би хэн юм,яагаад надтай байхдаа ингэж их уйлж ингэж их өвдөөд байгаа юм"
Жонгүг Миён өөрийгөө гэмтээн хоолойгоо гүн биш ч нүдэнд сэв суулган үзэгдэх шархлуу нь заан хашхирав.

"Хангалттай,Миён...би ахиж тэсэхгүй нь,чиний энэ төрхийг би үзэн ядаж байна,би Ким Тэхёныг алаад өгье,алчихвал болно биз дээ,алчихвал чи хайрлахаа болиод намайг хайрлана биз дээ"
Жонгүг шийдэмгийгээр автобуснаас гарах гэхэд Миён хурдхан шиг босон түүний араас тэврэн болиулах гэсэн мэт зуурсаар байсанд Жонгүг хэт их уураасаа болон инээж эхлэсэн юм.

"Чи үхчихнэ" Миён сул дуулдах хоолойгоо зууран байж хэлэхэд Жонгүг эргэн харан түүний нулимстай нүдэнд бууж өгөн чимээгүй түүнийг тэврэв.

Жонгүг түүнийг тэврэхдээ,тэврэхээсээ өмнө ч Миёны сэтгэлийг мэдэрч байсан.
Миён Тэхёнд санаа зовж бас үүнээсээ болж гуниглаж байсан юм.Жонгүгийг гаргаагүй нь ч Тэхёныг алчхаж мэднэ гэж айсандаа тэр.Алахгүй байсан ч түүнийг бэртээчихнэ гэж айж байгаадаа Жонгүгийг гаргахгүй хүлж байлаа.
Жонгүг энэ бүхнийг мэдэрсэн ч дахиад ганцхан удаа тэвчээд түүний сэтгэлийг татаад өөрийн болгох хүртэл хүлээе гэж өөртөө амлаж байв.
Миёныг алдахыг хүсээгүйдээ энэ боломжыг алдах юм бол Миён үүрд түүнээс нисэх мэт санагдаж буй болохоор тэр.

Сар гаруй хугацааны турш Миён энэ автобуснаас огтхон ч гараагүй юм.
Жонгүгийн биеийг тэнхэртэл асарч,үүний дараа Тэхёнтой уулзахгүйн тулд Жонгүгийн хажуугаас огтхон ч холдоогүй.
Гэхдээ хүн сэтгэлээ хуурч чадахгүй арчаагүй бололтой.
Үргэлж өөртөө Тэхёныг үзэн яд гэж хэлэх бүрт улам ихээр хайрлаад байх шиг.
Жонгүгийг үнсэх бүртээ Тэхёныг мэдэрч байв.
Жонгүгийг тэврэх бүртээ Тэхёныг санаж байв.
Жонгүгийн хажууд унтахдаа Тэхёны тайвнаар унтаж буй төрхийг санагалзан сэтгэлд бороо асгарч байв.
Жонгүг түүнд санаа тавих үед Тэхёны эв хавьгүй үйлдлийг санаж байв.
Жонгүгтэй шөнийг өнгөрөөх бүртээ Тэхён хэмээн төсөөлж байв.
Өөрийгөө хуурах гэж хичээж байгаа нь түүнийг улам дордуулж байлаа.

Энэ бүхнийг Жонгүг мэдэрч байсан.Ингэж их уй гашууг мэдэрч буй Миёны сэтгэлийг мэдээгүй царайлан өөрийнхөө төлөө түүнийг хажуудаа уяж байсан ч...
Өдөр өнгөрөх тусам,цаг урсах тусам Жонгүг Миёныг Тэхёнлуу явуулах хэрэгтэй юу гэж бодох болжээ.
Үргэлж л гуниглах энэ бүсгүйг өөрийнхөө дэргэд энэ хэвээр хорьсоор байвал намайг хайрлах байх гэж бодох Жонгүг тэвчиж байв.

Bloody MindedWhere stories live. Discover now