5.Enemy

10K 1K 49
                                    

Миён галзуу юм шиг гүйж байхдаа харанхуйн хаана юу байгаагаас ч сэрэмжлэх мэдрэмж төрсөнгүй.
Ой дунд төөрсөн хэрнээ харанхуй нүүгэлсэх энэ ойгоос гарна гэж найдна.
Хөл доорхоо ч харахгүй гүйж байхдаa Миён намуухан урсаж байсан булагт хөл алдан унах нь тэр.
Улаан сарнаас болон булагны ус цус шиг харагдах агаад Миён сая л зогсохдоо өөрийгөө бахардталаа гүйснээ мэдлээ.
Норсон хувцсаа дааж ядан босоход эргэн тойронд амьд амьтан огтоос үзэгдсэнгүй.

Булгаас гарах гэж зүтгэхдээ Миён өөрийн шилбэнээс ямар нэгэн зүйл зуурах мэдрэмжийг мэдрэв.
Шилбэрүүгээ эргэн харвал юу ч түүнд үзэгдээгүй тул хөлөө хүчтэй татах гэж оролдсон ч чадсангүй.
Гэнэт л түүний шилбэ үл мэдэгдэх тэр хачин зүйлд татагдахад Миён цээжээрээ хүчтэй унан чулуунууд дээр унахдаа золтой л толгойгоо хагалчихсангүй.Миён шилбээ татах гэж хоёр гараа хурдхан шилбэрүүгээ явуулсан ч саяхан л шагайг нь үл ялиг давж байсан булагийн төвшин нэмэгдэж эхлэх нь хачирхалтай.
Миён тэрхүү булгаас гарах гэж зүтгэх ч чадахгүй хэвээр.

Нүд ирмэх зуур л өнөөх булаг далайн гүн ёроол мэт болчихсон байх ажээ.
Шилбэнээс нь зуурах үл таних мэдрэмж арилсан ч Миён далайн гүн шиг энэ харанхуй ёроолд байсан хэвээр.
Хурдтай гэгчинь дээш сэлэн амь тэмцсэн ч эрэг нь үл олдоно.
Миён амьсгалж чадахгүй болохдоо хий дэмий л хүчээ алдан тийчгэнэн таван минутын дотор тэр ухаан алдан уналаа.
Жингүйдсээр ёроолруу зүглэх нь тааварлашгүй.

Миён огцом нүдээ нээвэл тэр одоо ч далай гүн шиг газарт байх ажээ.Гэвч тэр ганцаараа байсангүй.Түүний өмнө Тэхён ширүүн харцаараа ширтэж байлаа.
Гэвч Миён ахин хүчилтөрөгчийн дутагдлаас болон ухаан алдан унав.

•••

Нарны хурц туяа нүдэнд нь ойсноос болон Миён нүдээ нээвэл тэр циркийн талбайд хэвтэнэ.Босож суун эргэн тойрноо ажвал түүний нар гэж бодсон хурц туяа цагирагт гал байсныг олон харлаа.
Түүнийг хүрээлүүлэн нилээн хэдэн цагирагт гал асаасан байх бөгөөд Миён тэрхүү галнаас холдох гэж хичээх тусам улам омогшин асаж байв.
Дүрэлзэн асах гал дунд зогсохдоо Миён циркийн гарах хаалганы тэнд галыг нүдээрээ удирдах мэт зогсох өндөр залууг олон харлаа.

Тэхён халаасандаа гараа хийсээр цагирагт галны хүрээлсэн тойрог дотор дөнгөж ухаан орсон Миёнлуу зүглэн ирлээ.
Миён Тэхёнлуу ойртон өөрийг нь хүрээлэх галнаас бултах гэж оролдох тусам гал улам л дүрэлзэн асаж байв.
Миёны нүдэндээ нулимс хураан зүгээр л хөдлөхөө болин зогсоход Тэхён ч бас түүнийг зүгээр л ажиглан зогсохыг хүссэнгүй.
Тэр дүрэлзэн асах галыг ширүүсгэн Миёны галнаас уйлан хашхиран айдсаар нь хооллох гэсэн ч Миён зүгээр л дүрэлзэн асах гал дунд тайвнаар Тэхёнлуу чиглэн харна.

Bloody MindedWhere stories live. Discover now