Оройн зоогны цагаар Миён хүчээр дуртай дургүй өчигдөрхөн сууж байсан ширээний доод талд суухад Хусог түүний дээхэн талд салатаа авчиран суугаад энгэр нь цус болсон цамцыг нь хараад "Хэн нэгний дургүйг хүргээ юү" гэж асуухад Миён санаа алдсан ч түүнд хариу өгсөнгүй.
Согжин гэх нэртэй алиалагч дугуй нь зэвэрснээс болон чийхарсан муухай дуу гаргах хоолны тэрэг түрсээр орж ирэн эв хавьгүй дотор эрхтнүүдийг цуглан суусан чөтгөр нарын тавагт таваглаж өгнө.
Согжин Жонгүгт зориулан цус түүний хундаганд хундагалж өгч байхдаа хэт хүчтэй хөдлөн золтой л ширээгээр дүүрэн цус болгочихсонгүй.Өөрийн хацар дээр дуссан цусыг Жонгүг дунд хуруугаараа зөөлнөөр арчин Согжинлуу хараад
"Хараал идсэн бүтэлгүй новш" гэж амандаа үглэхийг нь ширээний ард суух залуус хэдийн сонсжээ.Гэвч энэ байдаг л нэг үзэгдэл бололтой.Яг л хүн амьсгалдаг шиг.
Согжин тэвдэж ядан Тэхёны урд үзэмжтэй зассан стек шиг хоол тавихдаа тэр чигт нь унагаан ширээг завааруулж орхилоо.
Тэхён Согжинлуу муухай харан босоход Согжин айж ядан түүнээс холдсон ч Тэхён түүнийг хүчтэй алгадан аван
"Мулгуу новш,болхи хүүр" гэж шүд зуун хэлээд гараа хүчтэй баруунаас зүүн тийш савхад Согжин хананд савагдан цусандаа хутгалдан унах нь тэр.
Согжин хурдхан шиг босон өршөөл ирэх мэт Тэхёнд сөхрөн суухад Тэхён инээмсэглэн
"Өнөөдөр чи хоолгүй хонох болно" гэж хэлэн ширээг орхин явлаа.Энэ бүхнийг нягтлангуй харах Миён Согжиныг ажигласан хэвээр.Тэр энэ дунд хамгийн сул дорой байх нь.Эсвэл зарц нь бололтой гэх бодол толгойгоор хөвөрч байлаа.
Согжин болхи хөдөлгөөнөөр босон гараа хувцсандаа арчаад тэдэнлүү хоол өгөөч гэх горьдонгуй харцаар харахад Хусог Согжинлүү харан "Тэхёны үг бол хууль чи мэдэж байгаа,чи долоон хоног хоолоо хориулаагүй дээ баярла" гэхэд Жимин амруугаа хоолоо ухаан жолоогүй хийхээ болин Согжинд хандан "Чи сонссон,үргэлж ингэж ядаргаатай байх юмаа" гэхэд Согжин өнөөх хоолны тэрэгний чийхарсан муухай дууг нь хадуулан майхнаас гаран явлаа.Миён Согжины хошуугаа унжуулж байгааг түүний хүний арьсан багны цаанаас харж амжилаа.Миёны өмнө тавьсан хоол салат байх бөгөөд тэр идэхгүй зүгээр л ажиглан сууж байгааг Хусог хараад "Идэж болноо,миний хийсэн салат байгаа юм"
"Согжинд яагаад хоол өгөхгүй байгаа юм,тэр тийм буруу зүйл хийчихсэн юм уу"
"Өглөө хэн түүнээс айж байсан билээ"
"Гэхдээ,утгагүй юм....түүнд ядаж шавхруу ч болтугай өгөхгүй хэрэг үү"