The end

16.8K 1.6K 219
                                    

Бурхан амласан ёсоороо тэднийг өршөөн ахин хүн болгон төрүүлэн дэлхийрүү явахад бэлдэж байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бурхан амласан ёсоороо тэднийг өршөөн ахин хүн болгон төрүүлэн дэлхийрүү явахад бэлдэж байлаа.
Циркт орших буг бүр Миёны ачаар тэр харанхуй ертөнцөөс өөрийн нүглээс бултаж чадсан юм.
Жимин...
Тэр хамгийн эхний гэртээ харьсан буг байлаа.
Нүгэлтэн ч Миёны ходоодонд орсон тэр цаг мөчид бурхан Жимин сэтгэлийн ариуныг олж хараад өөрийн ертөнцдөө амьдрах эрхийг нь өгсөн юм.
Сайн найздаа идүүлж буй түүний сэтгэл хайртай хүнээ алдахын дайтай болохоор бурхан өршөөсөн ч байж мэднэ.
Эсвэл бурхан энэ бол бүхнийг хуучных шигээ төлөвлөж Миён түүнийг идсэн ч байж болно.
Юнги болон Хусогт бурхан амласан ёсоор Тэхёны нүглийн төлөөс дуусахад тэд хоёул дэлхий гэх ертөнцлүү сүнсээ явуулсан.
Жонгүг...
Тэр өөрийн хайртай хүнээ хоёр дох удаагаа алдаж буй шарх хангалттай байсан.Мөн тэр хэтэрхий их цөхөрсөн бас зовлон уй гашуу үхлийг хэнээс ч илүү мэдэрсэн болохоор бурхан түүнийг ахин төрж гайхалтай нэгэн байлгахаар дэлхийлүү илгээсэн юм.
Согжин...
Тэр хайртай бүсгүйгээ хангалттай зовж тэр ч бүү хэл үхээд сэрэх мөчийг хүртэл харсан.
Тиймдээ нүгэл үйлдэж орж ирээгүй түүнийг бурхан цагаатган дэлхийрүү явуулжээ.
Гэвч хэнээс ч илүү хайрласан Ким Тэхёнд бурхан хатуурхсан юм.
Түүнийг цор ганцаар хүйтэн өвлийн салхинд циркд үлдээсэн юм.

Тэхён циркт ганцаар үлдэснээс хойш тэр бүүр ч ихээр шаналж бас сул дорой нэгэн болж эхэлсэн юм.
Амьдрахыг хүсээгүйдээ Миён болон тэдний хуримын ёслол болсон газар амьсгал төдийхөн амьдрах болжээ.
Хөдөлгөөн ч хийхээ больсонд бие нь хөшиж өвдөж эхэлжээ.
Гэвч тэр хэзээ ч үхэхгүй.
Харин үхлүүд хэвээр амьдарсаар байх болно.
Олон сар өнгөрсөн ч түүний гар болон цамцнаас арилаагүй Миёны цусыг Тэхён энгэртээ нуун хайрлах мэт тэврэнэ.
Тэрэнд одоо энэ л байлаа.
Миён гэх үзэсгэлэнтэй нэгэн түүний эхнэр гэдгийг батлах ганцхан зүйлс түүний цус л байлаа.

🔱🔱🔱

1995 он

Циркт ахин нэгээхэн ч буг ирсэнгүй.
Тэр 1986 оноос өнөөдрийг хүртэл Миёны сүүлчийн хүүр болсон газраас огтхон ч босолгүй үхлүүд биеэ хэвтүүлнэ.
Өлссөн ч өвдсөн ч үхэж чадахгүйн зовлон энэ ажээ.
Үхээд өгчхөөсэй гэж хүсэх ч үхэж чадахгүй амьд хүүр болон амьдрах аймшигтай санагдаж байлаа.
Зайрмагтан мөстсөн сормуусаа хөдөлгөж ядан анихад хэн нэгэн түүнд халуун гараараа хүрэхэд Тэхён цочин сэрвэл тэр бурханы оронд хамт амьдардаг байсан сахиусан тэнгэр инээмсэглэн зогсоно.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 18, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Bloody MindedWhere stories live. Discover now