2.Psycho

12.3K 1.1K 6
                                    

Миён циркийн майхнаас холгүйхэн явган суух ба газар хуруугаараа ямар нэгэн содон зүйл зуран сууна.Харин өглөөхөн түүнийг үхтэл нь айлгасан алиалагч майханы сүүдэрт Миёноос холгүйхэн дотор эрхтэн болхи идэх ажээ.
Миён түүнлүү үе үе болгоомжлонгуй харах бөгөөд үүнийг нь анзаарсан Согжин сууж байсан газраасаа эв хавгүйхэн босон цус болж ядсан баруун гараа хувцсандаа арчих ч зүүн гартаа идэж байсан юмаа барьсан хэвээр.

Миёны хажууд ирэн түүнтэй зэрэгцэн явган суухад Миён айснаасаа болон газар юм зурахаа болин хий л түүний зурж байсан газарт тусах Согжины сүүдрийг ажина.
Өвдгөө тэврэн түүнлүү айдас дүүрэн харах авч хариу алиалагч инээлээ.
Өндөр хэр нь цус нөжний хүрэн улаан толботой алиалагчийн цагаан том хувцас өмссөн болохоор байгаа байдлаасаа намхан болж харагдах бөгөөд тэр яахын аргагүй хүний арьсаар хийсэн баг зүүсэн харагдана.Сохор хүнийх мэт саарал нүд нь юуг ч өгүүлж чадахаа больчихсон юм уу гэмээр...
Өөрийн арьстай нийлүүлэн нүүрний арьсан багаа оёсон байх бөгөөд алиалагч мэт будсан нь Миёныг айлгахгүй байж чадсангүй.

Миён аль болох тайвнаар босон Согжиноос холдох гэсэн ч тэр Миёны гарнаас татан доош суулгах гэж хичээхдээ Миёныг өгзөгөөр нь газар хүчтэй унагалаа.
Миёны айдас үргэх битгий хэл улам дагжин чичирч байв.
Гартаа барьж байсан өнөөх идэж байсан зүйлээ Миёнлуу сарвайхад Миёны нүд улайн нулимсаа барьж ядна.

Согжин түүний аманд өнөөх зүйлээ улам тулгахад Миён толгой сэгсрэх нь дургүй байна гэдгийг нь ойлгон өөрийн хоолоо түүнээс холдууллаа.
Миён хэт их айснаасаа болон нүднээсээ нулимсаа урсгахад Согжин гэнэт л алгаа ташин босоод түүнийг цочоож орхив.Цээжнийхээ урд байх халаасыг ухан шаар гарган циркийн үзүүлбэр мэт хөдөлгөөнөөр шараа үлээн цэцгэн хэлбэртэй болгоод Миёнлуу сарвайхад Миён том нүдлэн өнөөх цэцэглүү гараа явуулахдаа уруул нь чичрэн гар нь салгалж байв.Тэр яаж ч хичээсэн айдас гээч зүйлээ хянаж чадахгүй.Үүнийг нь Согжин сая л нэг анзаарсан бололтой.Цэцгэн хэлбэртэй шаараа базахад шаар тас хийтэл хагаран аймшигтай харцаар Миёныг ширтлээ.
Айж ядаж байгаа дээрээ цочин Миёны ухаан санаа ажиллахгүй байх ажээ.
Миён түүнээс бултахаар огцом босоход өнөөх алиалагч Миёныг хүнд даацын гутлаараа хүчтэй цохиход Миён ухаан алдан уналаа.

Хүйтэн ус хүчтэй даралттай мэдрэгдэхэд Миён огцом амьсгаа аван сэрнэ.
Газар хэвтэх Миён босож сууж эргэн тойрноо ажвал улаан үстэй залуу хувин барин зогсох нь түүнлүү ус цацсан хүн гэлтэй.
Миён толгойд мэдрэгдэх өвдөлтөө тэсэж ядан бугуйгаараа духныхаа зүүн дээд өнцөгт хүрэхэд хорсон өвдөх бөгөөд бугуйгаа харвал цус болсон байх нь Согжин гэх нэртэй алиалагчид хичнээн хүчтэй цохиулснаа ойлгох шиг.

Bloody MindedWhere stories live. Discover now