21.Rise

8K 853 40
                                    

Миёныг сэрсэнд цирк ахиад гэрэлтэв үү гэлтэй.
Цус ханхалсан энэ циркэд Миёны цусны цэцгийн өвөрмөц үнэр тархжээ.
Үргэлж хоорондоо арцалдан байсан тэд ахин инээж байсан нь Миён хичнээн чухал гэдгийг мэдрүүлнэ.

Гэвч Тэхён өөрийг нь ирж авраагүйг мэдсэн Миён түүнтэй ахин нэг ч үг солиогүй.Амнаасаа алт унагах гэж буй аятай байх болсон.Сэхүүн бардам зан бус гомдол тээж буй нь энэ.

Зуны улирал ирээд гадаа халуун түгж цэцэгс алаглан буйг харвал Миён хэдийнээ циркт ирээд жил болжээ.

Багваахай цэцэг хөглөрөн ургасан тэр газарт Миён хэвтэж байхыг харсан Тэхён түүнтэй ярилцахгүй ч ядаж хамт байх гэж аажим аажмаар алхан очно.

Миёны хажууд очин чимээгүй дүнсгэр байдлыг хадгалан хэвтэхдээ Тэхён Миёны ялзарч буй төрхийг анзаараад авлаа.Бас түүнээс үнэртэх өмхий.

Миён Тэхёныг харан босон явах гэхэд Тэхён түүнийг гарнаас татан хүчтэй татахдаа өөрийн өвөр дээр буулгав.

"Яагаад ялзарч,үхдэл шиг болоод байгаа юм"
Үсийг нь хойшлуулан хэлэхдээ Тэхён биш мэт аашлах нь Миёныг бага зэрэг айлгаад авах шиг боллоо.

"Чамд хамаагүй" Миён босохоор тийчлэхэд Тэхён түүний уруулыг үнсэн дургүйлхэж байсан түүнийг гайхшруулж хөдөлгөөнгүй болгож орхисон юм.

"Гуйя,намайг ахиад битгий ганцааранг минь байлгаач"
Мөрөнд нь шигдэх Тэхён Миёныг айлгаж байлаа.
Гэвч зуны тавгүй байдал арилж байсанд Миён дургүй хүрч байв.Ялзарч буй бие нь нөхөн сэргээгдэж буй нь Тэхёны хүйтэн байдлаас болж байх бөгөөд Тэхёны тэврэлтэд түүний сэтгэл тайтгарч ахин илүүг хүсэж байлаа.Иймээс л тэрний дургүй хүрч байсан хэрэг.

Миён хурдхан түүнээс холдон өөртөө
"Тэхён бол чөтгөр,тэрэнд хайрлах сэтгэл байхгүй" гэж ахин дахин өөртөө шивнэсээр явах гэхэд Тэхён түүний өмнө ирэн гүйсээр ирэн замыг нь хаан зогсоод асуув.

"Хаашаа явах гэж байгаа юм"

"Чи байхгүй л бол бүх газар тухтай байна"

"Жонгүглүү ахиад явах гэж байна уу"
Тэр гунигтай харагдаж байв.
Хуучны харгис Тэхён огт биш мэт.

Миён хариу хэлэлгүй хажуугаар нь зөрөх гэхэд Тэхён түүний урд ахин гаран тэврээд

"Шалдаа бууж буй төрхийг минь харахгүй байна гэж үү" гэж хэлээд хэсэг чимээгүй байснаа Миёны нүдрүү харан
"Чамайг алдахаас айж байна,Жонгүгтэй байх үедээ сэтгэлийг минь өвтгөж байна,уур бухимдлыг минь хангалттай хүргэж байна"

Bloody MindedWhere stories live. Discover now