<3>

642 78 0
                                    



     - Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна.

   Жонгүгийн дугаар луу утас цохих болгондоо ийн дууг сонсох хэдий ч Тэкү бууж өгөлгүй ахин дахин залгасаар..

   Шөнийн хоёр цаг өнгөрөх үест ч тэр орцны үүдэнд орчноо харуулдан зогссоор байх аж.

   Гудамжны гэрэлтүүлэг хийгээд ганц нэг айлын гэрэл нь асаалттай цонх, мөн гартаа атгасан утаснаас нь бусдаар уг харанхуй орчинд гэгээ нэмэх зүйл үгүй.

   Цаг өнгөрөх тусам хүйт орж, намуухан салхи бага багаар ширүүсэх нь биед нь мэдрэгдэх авч тэр хором ч сэрэмж алдахгүйг хичээн, нимгэн цамцныхаа энгэрээс зууран хааяа нэг чичирхийлж зогсоно.

   Хөлийн чимээ юмуу хүний дуу сонсогдох болгонд, хэн нэгний бараа харагдах тутамд тэр дүүгээ болов уу хэмээх горьдлого тээж ийш тийш өнгөлзсөөр.

   Жонгүгаа.. Хаана байгаа юм бэ? Ямар нэг хэрэгт орчихоогүй биздээ? Хурдан ир лдээ.. Эгч нь иртэл чинь хүлээнэ.. Оройтсон ч гэсэн хамаагүй заавал ирээрэй..

   Энэ байдал хэд хэдэн удаа давтагдаж байсан ба бүх тохиолдлууд Жонгүг шөнө дундын үед халамцуухан гэртээ ирснээр төгсөж байсан тул тэр энэ удаад ч бас ахин давтагдах байх хэмээх бодлыг тээж байсан юм.

   Угаас чимээ сураггүй болохоороо, утсаа унтрааж орхисон үедээ тэр хаа нэгтээ зугаацаж л явдаг нь худал бус..

   Хоёр давхрын харанхуй цонхоор орцны үүдэнд даарч бээрсээр ийш тийш алхлан хэн нэгнийг харуулдан зогсоо эмэгтэйг харж буй залуу..

 Тэрээр түүн дээр очих эсэхтээ эргэлзэн, очлоо гэхэд юу гэж яриа өдөх талаараа бодлогошрон цээжиндээ гараа зөрүүлж харцаа түүнээс хором ч салгалгүй ширтэж зогсоно.

 Ийн нилээн удаан хугацаа өнгөрсний дараа Сокжин шийдвэрээ сая нэг юм гаргаж үүдний зүг хурдтайгаар алхаж гадуур хувцсаа шүүрэн авчихаад хаалгаар гарав.

 Нэг урт амьсгал гаргачихаад орцны төмөр том хаалгыг түлхэн хэд алхмагц нь л сэвэлзүүр салхи нүүрийг нь илбэн цэвэр агаараар амьсгалуулах нь таатай.

 Хэдхэн алхмын зайд байрлах модон сандал дээр бээрсэн хоёр гарынхаа алгыг хооронд нь үрчин бүлээцүүлэхээр үлээж суух бүсгүйн зүг том том алхалсаар тэр дэргэд нь ирэв.

    - Юу.. Сайн уу? Оройн мэнд.

   Ичиж санаа зовсоор арайхийн ам нээхэд нь Тэкү толгой өргөн түүний зүг гайхан харлаа.

- NOONA - || JJK [END]Where stories live. Discover now