<12>

446 58 2
                                    



     Ажлын цаг дуусахад ресторанаас гарч яваа Тэкү гадаа үүднийх нь хажууханд өөрийг нь хүлээн зогсоо залууг анзаарсан хэдий ч хараагүй мэт царайлан дэргэдүүр нь явж өнгөрлөө.

    - Жон Тэкү, хүлээ!     

    Энэ удаад тэрээр бодлоо өөрчлөн дороо зогсох ба Сокжин ч гүйн ирж түүний өмнө хөндөлсөн зогсоод муухан инээмсэглээд надтай ярилцана биздээ? хэмээн асуувал дурамжхан царайлж толгой дохьлоо.

    - Гэхдээ хурдалвал сайн байна.

    - Юу.. өөр газар.. гэснээ Сокжин эргэн тойрноо нууцхан ажиж угаас хүний бараа багахан үзэгдэхийг анзаараад үгээ залгилан хоолойгоо засаад цэх зогсов.

    - Тэгэхээр.. 

   Сокжин үгээ эвлүүлж ядахдаа нэг юм хэлэх гэж оролдож, нэг больсоор байх ба энэ байдал нь хэдий өмнө нь буй хүнд инээдтэй санагдсан ч түүнийгээ далдлан харц боло дуу хоолойгоо ширүүсгэж чаджээ.

   - Чи хүний цаг үрэхдээ их сайн юмаа? Тав тоолохын дотор ярьж эхлэхгүй бол би явлаа шүү хэмээгээд түүнийг тоолж эхлэхэд Сокжин бүр л самгардаж дороо эргэлдэж байснаа огцом хөдөлгөөнөөр түүн рүү бөхийлөө.

    - Уучлаарай! Би чамаас уучлалт гуйх гэсэн юм. Өмнөх бүх явдалд намайг уучлаарай. Би чамд ерөөсөө муу зүйл санаагүй юм шүү. Зүгээр л чамд өөрийгөө буруугаар ойлгуулчихаад байсан юм. Чи надад таалагддаг. Анх харснаас хойш л.. Энэ тоглоом биш, үнэн юм шүү.. Би чамд сайн!

  Нэг амьсгаагаар ийн дуржигнуулчихаад Сокжин ичиж эмээсэндээ ч тэр үү нүдээ тас анин хоёр гараараа цамцныхаа хормойноос тас зуурсан байлаа.

     - Над руу хараач?

  Түүнийг ийн хүсэхэд Сокжин аажмаар толгойгоо өргөн, нуруугаа цэхэлсэн хэдий ч харцнаас нь дальдчих тул өөдөөс нь эгцэлж зүрхлэлгүй толгой гудайлган зогссоор.

  Тэкү түүнийг ажиглаж байснаа урагш хэд алхаад л өмнө нь тулж ирэх ба гараа сунган түүний эрүүн дор хуруунуудаа тулган хөнгөхөн түлхэлт өгөхөд Сокжин аргагүйн эрхэнд харц өргөн түүн рүү эгцэллээ.

    - Магадгүй та ч надад таалагддаг байж болно.. Гэхдээ бид дотносож болохгүй. Тэгж чадах ч үгүй. Тийм болохоор надтай зууралдахаа болиод өөр эмэгтэй ол. Надаас дээр эмэгтэй танд зөндөө л таарна.. Ойлгосон биздээ?

- NOONA - || JJK [END]Where stories live. Discover now