Амьдарч буй гаар болох Сокжины гэрт гурвуул ирсэн даруйд Жонгүг эгчийгээ найз залуутайгаа ярилц гэж шахсаар тэднийг өрөөнд нь хөөж оруулаад хаалгыг нь хаачихлаа.
Сокжин Тэкүгийн хоёр гараас атган орон дээр зэрэгцэж суух бөгөөд ярьж эхлэхийг нь тэвчээртэйгээр хүлээх зуур өнөөх нь уртаар амьсгалснаа шал тийш ширтсээр ам нээв.
Өмнө нь Жонгүгийн Сокжинд ярьж байсанчлан Жихүн бол дүүд нь тусалсан ачтан юм. Гэхдээ тэр тийм сайн хүн биш.
Түүнтэй холбоо тогоосны дараа юу болсон талаар бид мэднэ..
- Тэгтэл тэр ахиад гараад ирсэн.. Бүх зүйлс цэгцэрлээ гэж бодтол ахиад гараад ирлээ хэмээн шаналантайяа шивнээд цээжинд нь наалдах эмэгэйн нурууг зөөлнөөр илэх явцдаа Сокжин түүнийг аргадах шидтэй үгсийг намуухан дуугаар хаялна.
- Битгий санаа зов.. Уйлах хэрэггүй. Чи ганцаараа биш. Дүү чинь бас би чамтай хамт байна шүүдээ. Би чамайг хамгаалах болно. Надад итгэ.
- Чамд баярлалаа..
***
Жихүн үнэхээр л тэднээс салахгүй зууралдахаар шийдсэн бололтой..
Үүнээс хойш өнгөрсөн хэд хоногийн хугацаанд тэрээр Жонгүг болон Сокжинтой гар зөрүүлээд амжсан ба одоо харин Сокжины хүсэлт дагуу түүнтэй ахин уулзалдаад буй нь энэ.
- Чи тэгээд түүний найз залуу хэрэг үү? хэмээн түүнийг басамжилж буй аятай асуух Жихүн хоёр гараа элгэндээ тэврэн хөлөө ачиж ихэд бардамнангуй байдалтай суух бол Сокжин жижиг ширээний эсрэг талд түүний эгц өөдөөс ширтсэн суудалд байрласан байх бөгөөд түүнд бууж өгөхгүй гэсэндээ зоримог бөгөөд өндөр дуугаар хариулна.
- Тийм. Би Жон Тэкүгийн найз залуу.
- Харамсалтай нь бид одоо ч салаагүй байгаа юмсан.
- Тэгсэн ч тэр эмэгтэй одоо зөвхөн минийх. Тийм болохоор түүнд санаархах хэрэггүй.
Сокжин чадлаараа хөмсөг зангидан ширүүн төрх гаргасаар ийн хэлэх агаад хариуд нь Жихүн ёжлонгуйгаар мишээснээ уруулаа долоогоод ахин ам нээх явцдаа түүн рүү цоо ширтсээр.
- Намайг хэн гэдгийг мэдэхгүй болоод ингэж ярьж байгаа байх. Тэгвэл мэдэж ав. Би бол Жихүн . Хүссэн бүхнээ өөрийг болгодог бас өөрийн гэсэн зүйлээ хэзээ ч бусдад өгдөггүй нэгэн. Харин чи хэн юм?
YOU ARE READING
- NOONA - || JJK [END]
FanfictionЭгч гэдэг хүн.. бидний төсөөлдгөөс ч илүү агуу.. (гэж нтр хх) 2018-2019 он