- Юу?!
- Үхсэн гэж байна. Хэдийнээ нөгөө ертөнцөд заларчихсан. Би чамд сануулсан байх аа? Түүнийг чинь алчихна гэж. Чи эртхэн л үгэнд минь орох ёстой байсан юм. Одоо хэдий нь оройтсон, хонгор минь.
Түүний уг шулуухан үгсийг сонсоод томоос тос цочролд автах Тэкү гүн шоконд орж орхисон тул ямар нэг хөдөлгөөн хийх юмуу авиа амнаас унагаж үл чадна.
- Тайвшир, хонгор минь. Одооноос зөвхөн чи бид хоёр гэж л байх болно. Чам руу хэн нэгэн ойртохыг санаархвал хэн ч байсан би тонилгох болно. Чи ч бас цаашдаа бодолтой байгаарай.. Сүүлийн хоёр жилийн турш чамаас хол байсан минь.. чамд өгсөн боломж байсан юм шүү. Сэтгэл санаагаа цэгцэлж тайвшрах боломж. Тэрнээс биш намайг тиймхэн хэргээс болоод шоронд орох хүн биш гэдгийг чи мэднэ биздээ? Бас тэр залуугийнхаа араас уйлах хэрэггүй шүү. Дусал нулимсыг чинь харах л юм бол би гэр бүлийг нь ч зүгээр өнгөрөөхгүй гэж мэд. Түүнийг бүрмөсөн март. Надаас өөр чамайг хайрлах залуу байгаа гэж бодож байвал бүгдийг нь март гэж байна!
Эцэст нь эмэгтэй түүний уг хатуу үгсийг сонсоод байж чадалгүй нулимс дүүрэн нүдээр түүн рүү ширтсээр хацар луу нь хүчтэйхэн алгадаж орхилоо.
- Хөгийн новш! Чи хөгийн новш хэвээрээ байна! Хэзээ ч миний хайрлаж чадахгүй нэгэн хэвээрээ! Чамтай уулздаг байсан тэр үед би дэндүү сохор байсан юм. Харин чамайг харах төдийд нүд хорсож үхчихмээр санагдаж байна! Намайг тайван орхи лдоо, И Жихүн! Би хэдийнээ Ким Сокжиных болчихсон байсан.. Хэрвээ тэр байхгүй бол би ч бас байхгүй гэсэн үг!
Дараа нь түүнийг ийш хашгирмагцаа огло харайн орноос буух явцад Жихүн ч шалмаг хөдлөн эмэгтэйг чанга гэгч нь тэвэрсэн байх ба тийчигнэлт болон чарлааныг нь үл тоон хөдөлгөөнгүй зогссоор байв.
- Бодлогогүй алхам хийгээд хэрэггүй шүү! Одоо арай ч амьсгал хураачихаагүй байгаа түүнийг чинь сүүлчийн замд нь үдээд өгнө гэж мэд!
Хормын дараа ийн хашгирсныхаа дараа тэрээр эргэж харан турьхан биетэй бүсгүйг ор луу шидмэгцээ өөрөө үсрэн дээр нь суугаад хоёр гарынх нь бугуйнаас чанга гэгч нь атган хөдөлгөөнд нь хориг хийнэ..
- Бас чи зөвхөн минийх! Түүнийг хүслийг чинь хангаж чадахааргүй арчаагүй амьтан байсанд баярла! Чамд хүрээгүй болохоор нь л өршөөе.. Одоо харин би чамайг бүрэн эзэмдээд өгье! хэмээн одоо ч заналхийллийн аяс гаргасаар буй Жихүн тэнхээгээрээ хашгиран уйлсаар буй түүнийг шуналтайгаар үнсэж эхэлнэ..
***
- Хён? Та зүгээр үү? Сэргэж байна уу? Хаана чинь өвдөж байна? Бас нүүна хаана байна аа?
Эмнэлгийн орон дээр хэд хоног ухаангүй хэвтсэний эцэст сая нэг юм сэргэж буй Сокжиныг сахиж суугаа Жонгүг шууд л түүн дээр явж очоод ийн тэвдэнгүйгээр асууж байснаа гэнэтхэн ингэж болохгүйг санаж эмчийг дуудахаар өрөөнөөс харайн гарлаа..
- Тэгээд та одоо яаж байна? Үнэхээр зүгээр болсон гэжүү? гэх Жонгүгийн тэвдэнгүй асуултуудыг үл тоосоор Сокжин түүний дэргэдүүр зөрөн гараад хаалга тийш эрчимтэйгээр алхаж байсан ч төд удалгүй өвдөлтөө даалгүй шалан дээр сөхрөх нь тэр.
Жонгүг ч түүнээс зүгээр эсэхийг нь асуусаар явж очоод гараас нь түшин босгох ба хүчлэн шахсаар орон дээр эргүүлэн хэвтүүлнэ.
- Та ингэж өөрийгөө хүчилж болохгүй, хён! Таны бие сайнгүй байна. Хүнд биш ч гэлээ та биедээ маш их бэртэл авсан шүүдээ!
- Тэгсэн ч хамаагүй.. түүн дээр очмоор байна. Түүнийг тэр новшийн гараас хурдан салгамаар байна!
- Тэглээ гээд та юу хийж чадах юм бэ? Та ч тэр, би ч тэр юу ч хийж чадахгүй шүүдээ. Жихүн бол аймшигтай хүн.- Больж үз! Иймхэн шалтгаанаас болоод хайртай эмэгтэйгээ зовохыг хараад сууна гэж бодоо юу?!
Эрхгүй бухимдсандаа хөмсгөө байдгаар нь зангидан өөр буй багахан тэнхээгээ шавхсаар өөртэй нь маргах Сокжины зүг Жонгүг гэмшингүй харц хаялсаар дуугаа хураах ба төд удалгүй санаа алдчихаад ахин нээхдээ,
- Хён. Одоохондоо л амарчих. Би ямар нэг арга зам хайх болохоор та үр амраад биеэ тэнхрүүл. Гуйя, түрхэн л юу ч бодолгүй нүдээ аниад унт. Нүүна таныг зүгээр байгаасай гэж л хүснэ шүүдээ хэмээв.
Харин хариуд нь Сокжин хийж чадах зүйлгүйдээ гутрах мэт дэрэндээ зангидсан нударгаа хүндхэн буулгачихаад хөнжлөө толгой дээгүүрээ бүтээх ба Жонгүг түргэхэн түүнтэй салах ёс гүйцэтгэчихээд гадагш гарна..
ВЫ ЧИТАЕТЕ
- NOONA - || JJK [END]
ФанфикЭгч гэдэг хүн.. бидний төсөөлдгөөс ч илүү агуу.. (гэж нтр хх) 2018-2019 он