<4>

565 65 1
                                    



   Хөшигний завсраар тусах нарны нарийн гэрэл нүүрэн дээр нь буухад нэг юм Жонгүг нойрноосоо сэрж, эвшээсээр нүүрээ нухална.

  Толгой нь янгинан өвдөж хамаг бие нь хөшсөн мэт хөдлөхөд бэрх байх тул тэр эхний хэдэн хормыг ёолон ярвайсаар амандаа хараал тавьж өнгөрөөв.

  Дараагаар нь хөл гараа арай л хөдөлгөж чадахтай болмогцоо нуруугаа түшсээр цээжээ өндийлгөн суугаад үсээ сэгсийтэл үрчихээд толгойгоо барин доош харна.

    - Хараал ид. Аймшигтай их өвдөж байна, өчигдөр үнэхээр хэтрүүлчихсэн бололтой.

  Тийртэйеэ ийн шивнэх тэрээр уурандаа хөнжлөө хуу татан газар хаяад огцом хөдлөн орноос буугаад босож зогсогцоо биеийнхээ чилээг гаргах гэж ийш тийш савчих аж.

    - Цаг хэд болж байгаа юм бол? Би ингэхэд яаж ирлээ.. гэхчилэн олон олон асуултыг өөртөө тавьсаар тэр юун түрүүнд орных нь доод хэсэгт цэвэрхэн гэгч нь эвхэж орхисон өмдөө шүүрэн авч халаасыг нь тэмтчин сэгсчинэ.

     - Утас хаана байна аа?

    Багахан уурсангуй хэлээд эргэн тойрныг нь нэгжих зуураа Жонгүг цаадах шүүгээн дээр цэнэглэгчинд залгаж орхисон утсаа олж хараад арай л тайвшран тийш алхална.

  Мэдээж эгч нь түүний утсыг цэнэглээд орхиж, бас гадуур хувцаснуудыг нь ч эвтэйхээн тайлж цэгцлээд тавьж.. 

 Даанч түүнд талархах сэтгэл үгүй юм..

   Цаг үд дундыг заах ба утсандаа ирсэн хэд хэдэн дуудлагыг гүйлгэж хараад Жонгүг түргэхэн эргүүлэн залгав.

  - Яагаад утсаа авахгүй байгаа юм? Хаана байна? Бид нар цуглачихаад байна.

   - Аан гэртээ..

   - Наад шараа тайлаачдээ! Бид нэр Бэкхёныд байна, энүүгээрээ бас үхэх шахцгаагаад л. Цагийн дараа хүрээд ирээрэй.

    - Ойлголоо.

  Жуниныг өөртэй нь адил сулхан дуу гаргаж байгаад Жонгүг баярлах ч шиг болж, ядаж л ханьсаж чадсандаа олзуурхсаар цэнэг нь хэдий нь дүүрч орхисон утсаа залгуураас салган тавиад доош буулаа.

  Нүүрээ угаачихаад одоо ч задрах шахам өвдөж буй толгойн янгиналтаасаа ангижрахын түүс болсоор гал тогоо руу ороход нь ширээн дээр тавиастай сав болоод дээрх цаас нь түүний нүдэнд өртлөө.

- NOONA - || JJK [END]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz