- Өчигдөр.. чи тэр залуутай хамт байгаагүй биздээ?
Өөдөөс нь харан суух Сокжины эвлэгхэн асуултын хариуд Тэкү тоомжиргүйхнээр цонх тийш харцаа тусган гадаах бүрэнхий орчныг ажиж байснаа өөрт чинь тийм хамаатай билүү? гэж хэнэг ч үгүй хэлэх нь тэр.
Ямар ч бодлогогүйгээр амнаас унагаж орхисон мэт уг хэдхэн үг нь өнөөх хүнийх нь сэтгэлд ихэд хүндээр тусав бололтой хэсэгхэн чимээ аядсанаа санаа алдаад,
- Гэхдээ бид үерхэж байгаа шүүдээ хэмээн арга ядсан аясаар өгүүлнэ.
- Тэглээ гээд би өөрт чинь бүх зүйлээ тайлагнана гэсэн үг биш.
- Бас.. би чамд тусалмаар байна. Дүүтэйгээ хамт жинхэнэ гэрт маань амьдар. Одоо байгаа газрыг түр зуур л түрээсэлж байгаа юм.
Уг гуйлтынх нь дараагаар Тэкү сая нэг юм сэтгэлийн хөдөлгөөн үл ажиглагдах харцаа Сокжины зүг тусгаснаа инээд алдах аядах бөгөөд Жонгүг ахиад л чамд хамаг амьдралаа ярьчихаа юу? Багш нь гэхэд хувийн амьдралд нь хэтэрхий х оролцоод байгаа юм бишүү? хэмээн түс тас хэлэх нь тэр.
Хэдий Сокжин хөмсөг зангидан шийдэмгий төрх гаргая гэж санасан ч энэ нь бүтэшгүй хэрэг гэдгийг ойлгосноо толгой гудайлган шүлсээ залгилсаар хариуллаа..
- Би Жонгүгийг дотны дүү шигээ л санадаг. Бас чи бол миний найз бүсгүй. Би хэн хэнд чинь халамж тавих ёстой.. гэж бодож байна.
- Санаа тавьж байгаад чинь баярлалаа. Гэхдээ надад чиний тус хэрэггүй. Бага зэрэг дотно болсон гээд даварч амьдралд оролцох хэрэггүй шүү!...
***
- Яг одоо явцгаая, нүүна! Одоо зөрүүдлэхээ болих юм бишүү?! Ийм явдлын дараа тэр таныг зүгээр байлгах юм шиг байна уу?!
Жонгүг аргаа барсан янзтайн дээр ихэд бухимдуухнаар ийн хашгирах зуураа том том гишгэлсээр өрөө дамжин эд зүйлсээ цүнхлэх бол эгч нь зочны өрөөний шалан дээр өвдгөө тэврэн хана налж сууна.
Түүний нүднээс нулимс урсаж буй, мөн товчнууд нь тасарч урагдсан сорочкон цамцных нь цаанаас цухуйх хүзүү хэсэгт нь тодорсон улайн хавдсан хэсэг зэргээс нь үзэхэд яалт ч үгүй ямар нэг хар бараан үйл явдал болоод өнгөрсөн бололтой гэж дүгнэж болмоор.
Тодруулвал хэд хоногийн турш өөрийг нь өдөж хоргоогоод байсан залуугийн хүсэлтээр түүнтэй хамт хэсэг сууж байгаад гэртээ хүргүүлэх нэрийдлээр авчирсан ч өнөөх нь боломжийг ашиглаж түүнийг оролдсон аж.
Азаар Жонгүг гаднаас орж ирж таарсан ба тэр даруйдаа доор нь хэвтэж эгч рүү нь улайран дайрч буй хагас согтуу байдалтай Луханыг ядах юмгүй хөөж гаргажээ.
Тийн ихэд эрсдэлтэй үйлдэл хийснээ хэн хүнээс илүүтэй ойлгож буй Жонгүг цаг алдалгүй эндхийг орхих ёстой бас эгчийгээ хамгаалах ёстой гэдгийг ч мэдэж байгаа..
- Одоо Сокжин хён ирж байгаа. Тэр биднийг гэртээ аваачна гэсээр Жонгүг чемодан дүүрэн зүйлс чирч гаргаж ирснээ өрөөний голд хаяад эгчийнхээ дэргэд явган суун түүнийг тэвэрлээ.
- Санаа зоволтгүй ээ, ахиж хэзээ ч ийм зүйл болохгүй. Юу ч хийж чадахгүй байгаад уучлаарай, нүүна. Ядаж Сокжин хёноос тусламж хүсээд ч болов таныг хамгаалмаар байна. Битгий түүнээс зөрөөрэй, за юу?
Уур хилэн хийгээд санаа зовнилоо чадлаараа дарах тэрээр ийн намуухан дуугаар түүнийг аргадах агаад согтуурлынхаа нөлөөнд автсандаа ч тэр үү Тэкү бүр ч илүүтэй цурхиран уйлсаар түүний хүзүүг хоёр гараараа ороон цээжинд нь шигдэх аж.
Удалгүй Сокжин гаднаас орж ирэхэд Жонгүг авч явах зүйлсээ янзалаа гэсээр өөрөөс нь салж ядан буй эгчээсээ арайхийн хөндийрч холдлоо.
Үүнтэй зэрэгцэн Тэкү ч Сокжиныг олж харснаа удаанаар өндийн алхаж ядсаар явж очин түүнийг тэврэх ба инээд, нулимс хослуулсаар юу ч юм шулганахаас нь ойлгогдох хэдхэн үг байсан нь,
- Баярлалаа, Сокжинаа... Бас уучлаарай..
- Зүгээр дээ, бүх зүйл сайхан болно. Зүгээр л надад итгэхэд болно, за юу?
Дөнгөж түрүүхэн чангаар цурхиран уйлж байсан эмэгтэйн дуу сулран суларсаар сүүлдээ жигдхэн амьсгалаас нь өөр зүйл мэдрэгдэхээ байхад Сокжин түүнийг зүүрмэглэж орхисныг мэдэв.
- Цаашдаа юу ч болсон.. Би чамайг бас дүүг чинь заавал хамгаалах болно. Тийм учраас надад итгээрэй..
YOU ARE READING
- NOONA - || JJK [END]
FanfictionЭгч гэдэг хүн.. бидний төсөөлдгөөс ч илүү агуу.. (гэж нтр хх) 2018-2019 он