<21>

296 39 0
                                    



   - Төвөгтэй юм.. Тэр залуу ийм хурдан сэхчихлээ гэжүү? Азаар тэр бие сайтай бололтой.. Уг нь тэсэхгүй байх гэж бодсон юмсан.. Хэрвээ үнэхээр хүсээд байгаа юм бол уулзъя лдаа.. Энэ удаад тэр миний хариуг давж гарч чадахгүй гэж мөрийцье.

  Жихүн өөрийн туслах залуутай ийн ярилцахдаа ихэд зэвүүцэнгүйгээр мушилзах бөгөөд хариуд нь өнөөх нь толгой дохиод машин болон хүмүүсээ бэлдээдэхье гэсээр бөхийчихөөд гарч одлоо.

Тийн өрөөндөө хэсэг сууж байснаа Жихүн аажмаар өндийн тэндээс гарч корридороор алхалсаар цаад буланд байрлах хаалгыг түлхүүрдэн онгойлгоод дотогш шагайх ба орон дээр нойрсож буй эмэгтэйг хармагцаа сэтгэл ханасан аятай мишээнэ.

 Хаалгыг зөөлнөөр түлхэн дэлгээд удаан гэгч нь хөлөө зөөсөөр эмэгтэйн дэргэд ирмэгцээ тэр хүйтэн гарынхаа алгыг хацарт нь нээн аядуухан илбэх явцдаа хэнтэй гэдэг нь үл мэдэгдэх яриа өрнүүлнэ.

    - Хонгор минь.. Уучлаарай гэж хэлж чадахгүй нь, гэхдээ тэр залуу цаашдаа амьдраад байж болохгүй.. Тэгвэл бүр л их асуудал гарна гэдгийг чи мэдэж байгаа биздээ? Чамтай ахин маргамааргүй байгаа болохоор энэ хэргийг чимээгүйхэн шийдчихье. Тэгээд бид цаашдын жаргалтай амьдралаа үргэлжлүүлэх болно.

  Уян зөөлөн мэт хоолойгоор өгүүлэх уг үгс нь угтаа бол аймшигтай их хэрцгийллийг илэрхийлж буй бөгөөд Жихүн түүний уруул дээр хөнгөхөн үнссэнээ эргэн цаашилж хаалгаар гармагцаа үүдийг нь цоожлохоо ч мартсангүй.

  Харин түүний барааг далд орсон даруйд эмэгтэй нүдээ нээн өндийх ба эндээс яаж зугтах бас Сокжиныг яаж аврах талаарх зэрэг бодлууд л толгойноос нь үл сална..


***


  Жихүний  гэр болох харшаас нилээн зайдуу байрлах том талбайд хэсэг залуус хуваагдан зогссон байх ба өөд өөдөөсөө дайсагналын төрх гаргахын зэрэгцээ байлдааны бэлэн байдалд буйгаас нь үзэхэд энд лав л найрсаг уулзалт зохиогдоогүй бололтой.

    - Хөөх? Чи ар талтай хэрэг үү? Зүгээр нэг арчаагүй гуйлгачин гэж бодтол тийм биш бололтой хэмээн Жихүн өөрийнх нь ард зогсоо хүмүүсийг ажих зуураа ёжлонгуйгаар өгүүлэхэд Тэхён хөмсөг зангидсаар шуудхан урагшлахыг завдах ба дэргэд нь зогсоо Сокжин түүнд гараараа хориг хийн хэрэггүй хэмээн дохьлоо.

- NOONA - || JJK [END]Where stories live. Discover now