<20>

274 37 3
                                    



   - Хён! Ахиад нэг том асуудал гараад ирлээ.

    - Эгч чинь нэг новшийн амьтны дарамтанд байгаа гэдгээс илүү том асуудал байна гэжүү?

  Сокжиныг санаа алдан шивэгнэсээр үснийхээ угаас хоёр гараараа зулгаангаа сөхрөн унаад буй шалан дээрээ духаа наах явцад түүний уг байдлыг зүгээр харж зогсоод байлгүй Жонгүг явж очин гараас нь түшиж босгохыг оролдлоо.

  Гэвч харамсалтай нь хэдийнээ насанд хүрсэн, чийрэг биетэй эрийн бяр чадлыг дийлээгүй тэрээр санамсаргүйгээр гарт нь цохигдон унасан бөгөөд энэ үед л Сокжин нэг юм ухаан орох шиг болж түүнд ойртон зүгээр эсэхийг асууна.

  Жонгүг хариуд нь толгой дохьчихоод түүнээс тайвшраад орон дээр суухыг хүссэн бөгөөд өнөөх нь ч дуртай дургүй өндийн хэлснийг нь гүйцэтгэх бөгөөд энэ удаад шалдаа буух дөхсөн гунихрангуй харцаа шалны зүг  хаялж эхлэв..

    - Хён. Сонс лдоо.. Найз охин маань яг л Жихүн шиг хүмүүсийн дарамтанд орчихоод.. бас би түүнийг аваад явах хэрэгтэй байна. Хаа нэгтээ хол газар руу.

  Хэсэг хугацааны дараа Жонгүг байдгаараа эргэлзэж тэнэгэлзэн байснаа удаан хугацааны турш дотроо хадгалаад байсан шийдвэрээ дэлгэсэн бөгөөд Сокжин огцом толгой өргөөд яг л ямар чөтгөрөө яриад байгаа юм гэсэн аятай харц өөдөөс нь хаялна.

     - Уучлаарай.. Гэхдээ тэр маш хэцүү байдалд байгаа. Түүнд туслах хүн надаас өөр байхгүй.

     - Юу? Тэгээд эгч чинь ямар ч асуудалгүй байгаа гэжүү?! Түүнд би бас чамаас өөр туслах хүн байгаа хэрэг үү?! Чи үнэхээр ямар чөтгөрөө яриад байгаа юм?!

  Илт бухимдангуй аяс түүний нүүрний хувирал болон хоолойн өнгөнд илрэхэд түүний ийм байдлыг анх удаа харж буй Жонгүг түрхэн балмагдаад амжсан бөгөөд дараа нь толгой гудайлган зогсохдоо сулхан дуугаар амнаасаа үг унагана.

    - Гэхдээ би түүнд хайртай.. Нүүнад санаа зовж байгаа ч.. би эхлээд түүнийг хамгаалах ёстой. Дараа нь нүүнаг-

  Гэсэн ч тэрээр өгүүлбэрээ ч өндөрлөж чадаагүй агаад энэ нь Сокжин шөрмөслөг гараараа түүнийг хүчтэйхэн заамдаж сэгсчингээ хашгичиж эхэлсэнтэй холбоотой..

    - Чамд ямар ч ухаан алга уу?! Эгч чинь тийм байдалтай байхад өөр охин яриад байж байдаг.. Тэр бол чиний төрсөн эгч! Өдийг хүртэл чиний төлөө өөрийгөө ч хайхралгүй амьдарсаар ирсэн эгч чинь гэж байна! Чи түүнд жаахан ч болов анхаардаг байсан бол хэрэг ийм дээрээ тулахгүй ч байсан юм билүү?!

   Хатуухан үгсийг нь сонсмогцоо Жонгүг санаа алдсанаа эрүү өргөн түүний байдгаар нь зангидсан хөмсөг дорх уур уцаар болон санаа зовнил дүүрэн нүд рүү мөн ялгаагүй сайн сайхны дохио үл үзэгдэх харцаар эгцэллээ..

   - Тэгвэл энэ бүгд танд ямар хамаатай юм?! Түүнд хайртай болоод л та ингээд байгаа биз дээ?! Яг үүн шиг чинь би тэр охинд хайртай! Нүүна миний хувьд чухал хүн ч гэлээ.. би тэр охинд илүү хайртай гэж байна! Харин та өөрөө эртхэн шиг өөрийн болгох нь яасан юм?! Нүүна одоо миний мэдлийн хүн биш, тэр зөвхөн танд хамааралтай. Тийм болохоор түүнийг хамгаалах эсэх нь таны л хэрэг!

  Харин энэ удаад Жонгүг түүнээс хүртсэн хүндхэн шанааны эрчинд ар нуруугаараа шалан дээр газардсан бөгөөд Сокжин шалмаг хөдлөн орныхоо ойролцоо тавьсан гутал болон гадуур хувцсаа шүүрч авна.

  Дараа нь тэр гарынхаа араар хацраа шүргүүлэн ялимагхан ярвайсаар өндийн суугаа залуу хүүгийн дэргэдүүр зөрөхдөө түүн рүү өрөвдөнгүй харц хаялахтайгаа зэрэгцүүлэн,

   - Чамд уурлаж бас эгчийг чинь өрөвдөж байна. Цусан төрөл гэдэг бол ахин хаанаас ч олдохгүй эрхэм хүмүүсийг хэлдэг юм. Чи түүний хувьд хамгаас эрхэм хүн нь учраас л тэр хором тутамд зөвхөн чамайг л гэдэг. Хэрвээ чамд ямар нэг асуудал тулгарвал тэр үед намайг орхиод чам дээр очно гэдгээ ч тэр надад хэлж байсан. Тэгтэл чиний байж байгааг.. хэмээн зэмлэл хаялчихаад эмнэлгийн нэгэн өрөөг орхив..


***


  - Үри, маргааш явцгаая. Эндээс маш хол, биднийг хэн ч олохооргүй тийм газар луу. Ахин Бэкхён бидэнтэй зууралдахгүй.. Надад итгэж байна уу?

  - Мэдээж, би чамд итгэж байна. Чамтай л цуг байвал хаашаа ч явсан хамаа алга.

  - Тэгвэл маргааш өдөр би очиж авах болохоор юмнуудаа бэлдэж байгаарай.

   - Ойлголоо.. Бас баярлалаа, Жонгүгаа.

   - Зүгээр дээ. Сайхан амраарай.

    - Чи ч бас.

  Найз охинтойгоо хийж буй дуудлагаа тасалсны дараагаар шууд л орон дээрээ тэрийн хэвтэх Жонгүгийн толгойд янзан бүрийн бодол эргэлдэж тархийг нь гашилгах шахна..

   - Уучлаарай, нүүна. Би хайртай хүнээ хамгаалах хэрэгтэй, тэр бол амьдралд минь ахин хэзээ ч тохиохгүй тийм л гайхалтай охин.. Та ч бас үүнийг маань дэмжих байсан гэдэгт итгэлтэй байна.. Уучлаарай.. Сокжин хёнд таныг даатгая..

  Эцэст нь тэр ийн шивэгнэсээр нойрондоо дийлдэн нүдээ аньсан бөгөөд хормын дараа гэхэд жигдхэн амьсгалсаар зүүднийхээ ертөнцөд зочилсон байлаа..

- NOONA - || JJK [END]Where stories live. Discover now