<22>

314 43 1
                                    




   - Сэргээч, бяцхан урвагч новш минь! хэмээх зандрангуй чанга дуу болон нүүрэнд нь мэдрэгдэх цэл хүйтэн ус зэргийн нөлөөгөөр аажмаар сэргэх Жонгүг нүдээ нээмэгцээ эгц урд нь ёжлонгуйгаар инээн зогсох Бэкхён болон түүний нөхөдтэй тулгарлаа.

  Залуу маань тэр даруй Үриг хайн ухасхийн босохыг завдсан авч суусан модон сандалтайгаа нягт хүлээтэй байх тул цээжээ хөдөлгөж тийчигнэхээс өөр зүйл хийж эс чадна.

     - Яасан? Хайртыгаа хайж байна уу? Эсвэл надаас урвасан тэр өлөгчинг гэж хэлвэл зөв юм болов уу?

  Бэкхён шүд зуунги чигээр ийн ёжлонгуй дугарснаа огтоос эсэргүүцэл үзүүлж үл чадах Жонгүгийг хэд хэд шанаадаад авлаа.

    - Чамд итгэж байсан.. Чамайг найзаа гэж бодож байсан.. Тэгтэл чи! Ганц муу хүүхнээс болоод надаас урвана гэнэ ээ?!

    - Хэн чиний найз гэж? Хэн чам шиг хараал идсэн хувиа хичээсэн новшийн найз байдаг юм?!

  Хамраас нь цус дуслан буй ч Жонгүг зөрүүлэн түүн рүү ёжлонгуйгаар инээмсэглэсээр ийн хариу барих бөгөөд Бэкхён ч илүүтэй уурсан архирч түүнийг нүүр нүдгүй балбасаар.

   Жунин болон Жундэ нар түүний мөрнөөс татан Жонгүгаас холдуулаад сануулга өгөөгүй бол тэр залууг алчихаж ч мэдэхээр тийм л аймшигтайгаар бухимдаад буй.

  - За яахав, ах хэлсэн болохоор л чамайг алахаа азная. Бас тэрнээс өмнө нэг асуулт байна шүү.

 Цус болон хөлсөнд нь нойтогносон үс нүүрнийх нь урдуур унжиж, аманд нь цус амтагдаж байсан ч Жонгүг ер бууж өгөх шинжгүйгээр түүний зүг үхлийн харц хаялсаар байх ба Бэкхён,

   - Аль нэгийг нь сонгооч гэвэл чи яах вэ? Хайртай охин чинь уу.. Эсвэл төрсөн эгч чинь үү? гэх зүрх цочроом асуулт тавих нь тэр.

  Түүний чухам юу гэх гээд буйг тэр даруй ойлгосон Жонгүг нүдээ байдгаар нь томруулан амаа ч хагас ангалзуулсаар Бэкхён болон залуусыг холдон зогсоход цаана нь харагдах аймшигтай үзэгдэл рүү ширтэнэ.

  Эгч болон найз охин Үри нар нь.. өөрийнх нь адилаар ухаангүй буй бололтой ерөөс хөдөлгөөнгүйгээр сандал дээр хүлээстэй сууцгааж байлаа..

  Толгой гудайлгасан байхаас нь үзвэл тэд хараахан ухаангүй байгаан дээр царайг нь харж чадахгүй тул Жонгүг зүгээр байгаа эсэхт нь эргэлзэнэ.

- NOONA - || JJK [END]Where stories live. Discover now