<24> [END]

601 63 6
                                    



   - Нүүна! Үнэхээр уучлаарай. Тэр үед надад өөр бодогдох зүйл байгаагүй юм. Би ер нь яаж таныг буудах юм? Үнэхээр намайг тэгнэ гэж бодсон хэрэг үү? Гомдмоор гэдэг нь. Би тэнэг байж болох ч тийм зүрх сэтгэлгүй хүн биш шүү.

  Эхэндээ Жонгүг загнуулж байсан ч дараа нь гомдож эхэлсэн бөгөөд түүнийг хошуугаа унжуулан гараа элгэндээ тэврэхэд дэргэд нь суугаа Тэкү инээд алдсанаа энэ хорвоогийн хамгийн тэнэг дүү яалт ч үгүй мөн дөө гэсээр хацраас нь чимхлэх аж.

   Жонгүг ч хариуд нь баашлан бүр ч хачин царайлахыг хичээсэн ч тэсэлгүй инээд алдсаар орноосоо өндийн түүнийг чанга гэгч нь тэвэрлээ.

   - Тэр үед би ямар тэнэг гэдгээ ухаарсан, нүүна. Та бол намайг өөрөөсөө ч илүү хайрладаг цор ганц хүн гэдгийг. Өөр хэн ч намайг тань шиг хайрлахгүй. Миний тэгж их хайрлаад үхчих гээд байсан охин хүртэл. 

  - Үнэхээр удаж байж ухаарлаа шүү. Гэхдээ Жонгүгаа, чи ч бас эгчдээ хайртай шүүдээ. Эгчийгээ гэсэн хайрыг чинь ямар их болохыг энэ тэнэг үйлдлээс чинь ойлгосон.

   - Тэнэг гэхээ боль лдоо! Хүн таныг аврах гээд өөрийгөө хүртэл буудаж байхад!  

   - Ойлголоо доо. Гэхдээ л тэнэг жаал.

  Тэднийг тэврэлтээсээ салан нэгнээ хөнгөхөн цохиж инээд алдсаар ийн маргаж байтал хэдийнээ гаднаас ороод ирчихсэн, тэднийг ажиглан зогсоо Сокжин урьд өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй мэт тийм л дулаахан инээмсэглэл урууландаа тодруулна..

   - Тэр! Найз залуу чинь ирчихэж. Тэр хүн таны амийг аварсан биз дээ. Баатар чинь юм байна! гэсээр Жонгүгийг өөрөөс нь бултан Сокжины зүг заахад Тэкү ч эргэж харснаа түүн рүү мишээгээд хүрээд ир хэмээн дохьлоо. 

  Энэхэн мөчид ичиж улайсаар түүнийг дэргэд нь явж очиход эмэгтэй босож зогссоноо түүний хүзүүгээр тэврэн уруул дээр нь үнсэх нь тэр.

   - Хөөе. Жаахан хүүхдийн хажууд болиоч! Гэртээ хүссэнээ хий гэж хэлсэн биз дээ! Бид эмнэлэгт байна шүү хэмээсээр Жонгүгийг маяглан ярвайх зуур Тэкү угаалгын өрөө орчихоод ирье гэсээр Сокжины зүг ирмэчихээд хаалгаар гарлаа.

    - Хён! Үнэхээр л миний тус та хоёрт хэрэггүй болсон бололтой. Та жинхэнэ эр хүн шүү! Намайг ухаангүйд үнэхээр хурдан дотносчээ?

    - Би баатар юм чинь.

  Сокжин инээд алдсаар ийн бардмаар өгүүлснээ Жонгүгийн орны сул зайд суух бөгөөд өнөөх нь гэнэтхэн толгой гудайлгаснаа хён.. Тэр үед хэлсэн зүйлд уучлаарай. Үнэхээр юу ч бодолгүй тэгээд хэлчихсэн хэмээн сулхан дуу гаргасан нь үнэнхүү гэмшсэний шинж.

    - Зүгээр дээ. Намайг ч бас уучлаарай, би уурласандаа л чамайг цохьчихсон.

    - Тэр ч бас зүгээр ээ.. Гэхдээ би таны ачаар маш чухал зүйл ойлгосон.

  Сокжиныг хэлсэн зүйлийнх нь талаар лавшруулан асуухад Жонгүг нуруугаа аажмаар хойшлуулж дэрэн дээрээ газардан хэвтээд тааз тийш нухацтайхан харц хаялах бөгөөд уруулаа тамшаалснаа ам нээв.

    - Цусан төрлийн хүмүүс гэдэг үнэхээр хүнд ахиж олддоггүй бололтой. Найз охин, найз нөхөд.. танилууд.. Тэд хэзээ нэгэн цагт алга болж болох ч тэднийг орлож чадах хүмүүс ахин гарч ирдэг.. Гэхдээ цусан төрөл бол үгүй. Эцэг эх маань нэгэнт өөд болчихсон. Тэд ахиж гарч ирэхгүй шүүдээ. Эгч маань ч бас. Тэр бол надад ахин хэзээ ч олдохгүй тийм л эрхэм хүн. Үүнийг ойлгож чадаагүй өөрийгөө ямар тэнэг байсныг би сүүлд л ойлгосон. Цусан төрөл.. Ах дүүс.. Ялангуяа эгч хүн гэдэг үнэхээр гайхалтай юм. Бүр хэтэрхий гайхалтай. Энэ дэлхий дээр оршин байх хэн бүхнээс илүү агуу. Түүнгүйгээр би амьдарч чадахгүй гэдгээ ойлгосон.

    - Тийм шүү. Эгч хүн гэдэг гайхалтай. Хамгийн гайхалтай нь. Та хоёрын ачаар л энэ үгийн учрыг бүрэн гүйцэт ойлголоо.

   - ЭГЧ ХҮН ХАМГИЙН АГУУ НЬ! БИ НҮҮНАДАА ЯМАР ИХ ХАЙРТАЙ ГЭЭЧ!

  Төд удалгүй Жонгүг ийн хашхирснаа ихэд хөөрсөн аятай чангаар инээд алдсаар дэрээ дээш шидэлж гарах нь тэр..

  Энэ үед хаалганы цаана түүний үгсийг чагнан зогссон эгч нь юу юунаас илүү баяртайгаар мишээснээ өөрт шивнэх төдий өгүүлнэ.

     - Хэзээ нэгэн цагт дүүгээ ухаан сууна гэдгийг мэдэж байсан.. Тэр үе нь одоо бололтой. Үнэндээ эгч нарын гайхалтай байдаг шалтгаан дүүтэй нь л холбоотой юм шүүдээ.. Дүү нарынхаа ачаар л эгч хүн гэдэг сайхан нэр зүүдэг юм.. Тэнэг дүү минь ухаан суужээ.. Дүүдээ ч бас бүхнээс илүү хайртай шүү..





[Note: 2019.03.14 00:41 Төгсөв]

Ухаан суугаагүй, тэнэг, ааш муутай, хоорондоо огт таардаггүй байсан ч хамаагүй ах, эгч дүүсээ хайрлацгаая!  xD

Төгсгөл хүртэл нь хамт байсанд баярлалаа! TeWins

- NOONA - || JJK [END]Where stories live. Discover now