- У-Уучлаарай.. Би санаандгүй л..
Хоёр гараараа нүүрээ даран амандаа бувтнасаар шалан дээр цааш харж суух залуу болоод одоо ч шокноосоо гарч чадалгүй хэвтсээр буй эмэгтэй.
- Үнэхээр уучлаарай.. Үүнийг мартаарай.
Сокжин бүр л самгардаж орхисондоо ийн шивнээ төдийхнөөр хэлчихээд ухасхийн босож хар эрчээрээ гүйн хаа нэг хаалга руу яваад орчихлоо.
Харин Тэкү саяхан болоод өнгөрсөн явдлыг ч тунгаах сөхөлгүй хачин царайлсаар тэднийхээс гарч шатаар өгсөн, нэг л мэдэхэд гэрийнхээ үүдэнд ирчихсэн байв.
- Царайлаг Bunny найз залуу.. Чи Бэкхёноос илүү царайлаг юм.
Жонгүгийн өрөөнд, орон дээр зэрэгцэн сууцгаах хоёрын нэг буюу Үри Жонгүг рүү зальжнаар инээмсэглэсээр ийн магтах зуураа урт хумстай хуруунуудаа эрүү болон хүзүү хэсгээр нь өнгөцхөн гүйлгэж харин өнөөх нь тэр тоолонгоор нь инээд алдсаар түүнийг хайр дүүрэн харцаар цоо ширтэх аж.
- Надад хэлээч? Чи намайг сонгох уу эсвэл Бэкхёныг уу?
Үри аальгүйхнээр мушилзсанаа биеэ урагш түрж цээжээ Жонгүгийнхтай бүр л наалдуулснаа хүзүү рүү нь үлээчихээд чих рүү нь ойртон ялдмаар шивнэнэ.
- Мэдээж чи хонгор минь.. Намайг хүсэж байна уу?
Үйлдлийнх нь дараагаар Жонгүг бүр л ихээр балмагдан цочирдож орхисноо хормын төдийд хувирлаа өөрчилж ёжтой нь аргагүй инээмсэглээд Үригийн эрүүнээс атган өөр лүүгээ эгцлүүлэв.
- Чи үнэхээр миний найз охин болох юмуу?
- Чи өмнө нь хүнтэй унтаж үзсэн үү?
Уг асуултанд улайж орхисон Жонгүгийг өөрөөс нь харц буруулахад Үри хариултыг нь ойлгов бололтой инээмсэглээд тэгвэл намайг өөрийн болгооч? хэмээв
- Дуртайяа.
Хэн хэн нь нэгэнт зөвшөөрөөд байсан тул тэд уруулаа нийлүүлэн үнсэлцэцгээж, тэр үйлдэл нь даймжирсаар нэг нэгнийхээ дээгүүрх хувцаснуудыг тайлж эхэлсээр хойш хэвтэцгээх нь тэр.
Яг л тэр эгзэгтэй мөчид гадаах хаалга онгойх чимээ тодхон дуулдаж, Үри ганцаар сэрэмж авч одоо ч өөрөөс нь салах шинжгүй буй Жонгүгийн цээж рүү түлхэн өөрөөс холдуулаад хэн нэгэн орж ирсэнийг дуулгалаа.
YOU ARE READING
- NOONA - || JJK [END]
FanfictionЭгч гэдэг хүн.. бидний төсөөлдгөөс ч илүү агуу.. (гэж нтр хх) 2018-2019 он