- Хөөх, хён? Энэ үнэхээр танайх гэжүү? Та ер нь юу хийдэг хүн бэ?
Машинаас буусан даруйдаа ихэд гоёмсог хийгээд сүрлэг, харш гэж нэрлэж болмоор тансаг байшин болон гадаа хашлагатай нь тулгарсан Жонгүг ийн дуу алдсаар тэндхийг бишрэх агаад одоо ч унтсаар буй Тэкүг тэвэрсэн Жин түүнийг дагуулан дотогш орлоо.
- Тэгээд та ганцаараа амьдардаг хэрэг үү?
- Тиймээ, эцэг эх маань гадаадад амьдардаг.
- Тэгээд та нүүнатай ойр байхын тулд л тэр түрээсийн байранд орсон гэжүү?
- Тийм гээд байхад....
***
Зүүрмэглэлээсээ сэрсэн даруйдаа урьд өмнө нь хэзээ ч амсаж байгаагүй тийм л дулаахан тэврэлтийг мэдэрч, тэр сайхан зүйлд мансуурах явцдаа нүдээ аажмаар нээх эмэгтэй мөн л хэзээ ч төсөөлж байгаагүй тийм л төгс дүр төрхтэй тулгарлаа..
Тэр хамгийн сүүлд хэзээ ингэж тайван амгалан нойрссон бол?
Тэр хамгийн сүүлд хэзээ ийм сайхан дүр төрхийг тогтон харж бахдан биширсэн бол?
Тэр хамгийн сүүлд хэзээ хэн нэгнийг хайрлах талаар бодсон бол?..
Ямартай ч энэ гайхалтай мөч лав сүүлчийнх биш байгаасай гэж тэр хүснэ..
- Ингэж ширтээд байхаар чинь ичиж үхэх нь.
Одоо ч нүдээ аниастай буй Сокжиныг ийн шивнэхэд Тэкү цочих аядсанаа хоолой засаад тааз тийш хараагаа шилжүүлэнгээ хаана байгаагаа асууна.
- Манайд. Одооноос цугтаа амьдарцгаана.
- Чи энд ганцаараа байдаг хэрэг үү?
- Тийм ээ. Надад битгий санаа зов. Зүгээр л найз залуудаа итгэ.
Ийн тайвнаар харилцан яриа өрнүүлэх явцдаа Сокжин гараа аажмаар сунган түүний мөрийг давуулах бөгөөд цээжээ урагш түрэн түүнийг энгэртээ нааж чанга гэгч нь тэвэрлээ.
- Хайртай. Хайртай болохоор бүхнээс хамгаалах болно. Энэ миний чин сэтгэл юм шүү.
Ээлжит шивнээ нь биеийг нь арзайлгаж зүрхнийх нь хэмнэлийг хэт түргэсгэж орхихыг мэдрэх Тэкү ичингүйрэн улайсаар түүний цээжинд нүүрээ гүн шигтгэнэ.
KAMU SEDANG MEMBACA
- NOONA - || JJK [END]
Fiksi PenggemarЭгч гэдэг хүн.. бидний төсөөлдгөөс ч илүү агуу.. (гэж нтр хх) 2018-2019 он