<11>

502 59 2
                                    



    - Хөөе! Жон Жонгүг! Хурдан босоодох!

  Ээлжит шинэ өглөөг эгчийнхээ ширүүхэн дуугаар угтах Жонгүг нойроо харамлан биеэ хумиад хөнжилдөө бүр ч илүүтэй шигдэх аж.

     - Чи муу, хурдан босооч! Ямар том хэрэг тарьснаа мэдэж байна уу?!

  Энэ удаад уураа барьж дийлээгүй Тэкү түүний хөнжлийн үзүүрээс атган хуу татаж хаях агаад Жонгүг аргагүйн эрхэнд толгойгоо дэрнээсээ хөндийрүүлж өндийн суугаад уцаарлангуй харцаа түүн дээр буулгав.

    - Бас яасан бэ? Хүн ганц удаа унтуулчихгүй гэх дургүйлхсэн байртай сулхан дуу гаргасныхаа дараар нүдээ анилдуулсаар сая нэг юм бүтэн нээх тэрээр өмнөө буй эгчийнхээ аймшигтай бухимдуу царайтай тулгармагцаа цочисхийлээ.

    - Хурдан хэлээдэх.. Сая сургуулийн чинь сургалтын албанаас залгасан.. Төлбөрөө буцааж зээлсэн гэнэ ээ?! Юу хийсэн юм, тэрүүгээр?!

   - Нүүна, байз лдаа. Эхлээд тайвшир, би тайлбарлая.

  Жонгүг түүний энэ байдлаас багахан сүрдэх шиг ч болж хоёр гараа агаарт савчуулан сандрангуй дугарснаа эгчийсээ юутай ч зай барихаар шийдэн огло харайн бослоо.

     - Яг одоо.. хурдан хэлээдэх!

     - Эхлээд тайвшир аа! Тэгээд намайг сонсчих. Би бүгдийг нь тайлбарлъя.

  Түүнээс хэдхэн алхмын зайнд гараа эвхэн зогсоо Тэкү дотроо багтаж ядаад буй их уурыг арай л намдаахыг хичээж нүдээ анин уртаар амьсгалмагцаа түүнээс ярьж эхлэхийг шаардах аж.

   - Нүүна, надад маш чухал мөнгөний хэрэг гарсан юмаа. Нөгөө.. би өрөнд орчихоод..

   - Юу?! Юун өр вэ?

  - Яахав дээ.. Тэгээд л.. хэмээн эмээсэн шинжтэй нам дуугаар тайлбар хийх гэж байснаа Жонгүг бодлоо өөрчлөх шиг болж санаа алдсанаа харцаа ширүүсгэн түүний өөдөөс эгцлэхдээ биеэ ч цэхэлж амжсан байв.

  - Ер нь та миний хэрэгт оролцох хэрэггүй дээ. Би өөрөө учраа олчихно.

   - Жон Жонгүг.. Чи үнэхээр үхмээр байна уу? Яг одоо надад үнэнээ хэлээдэх.

  Энэ удаад тэрээр хариугүй өөр лүү нь үсчих гэж буй өөрийгөө барьж ядсандаа нударгаа чанга гэгч нь атгаж шүд зуунги дуугарах эгчдээ чадлынхаа хэрээр зоримог хоолойгоор хариу цохилт өгөв.

- NOONA - || JJK [END]Where stories live. Discover now