<13>

395 52 3
                                    




    - Нүүна! Сокжин хён таныг ахиад л гадаа хүлээж байна лээ шүү. Хурдан гараарай, та хоёрт амжилт! Би лав Сокжин хёнг зуун хувь дэмжиж байна!

  Гаднаас орж ирмэгцээ ийн баясгалантайгаар хашгирчихаад Жонгүг түргэхэн өрөө лүүгээ гүйн орох бол Тэкү урт удаан хугацааны турш сураггүй болчихоод хэдхэн өдрийн өмнө хаанаас ч юм гэнэтхэн гараад ирчихсэн ичингүйрлээ дарахыг хичээн байн байн уртаар амьсгалсаар ийш тийш алхлах аж.

  Хормын дараа түүнийг гэрийнхээ үүдээр гарахад үнэхээр л тэнд Ким Сокжин хэмээх хачирхалтай хүн зогсож байх нь тэр.

  Энэ шинэлэг байдал хэд хэдэн удаа давтагдаж байна..

    - Өглөөний мэнд. Сайхан амарсан биздээ?

  Мөн өөрийнх нь адилаар бишүүрхсэн аятай муухан мишээж ар шилээ илэнгээ ямар нэг зүйл илэрхийлэх гэсэн мэт сул гараа агаарт сарвалзуулан амаа хоосон ангалзуулах тэрээр арайхийн амнаасаа хэдэн үг унагаж дөнгөлөө.

    - Тиймээ.. Та ч бас сайхан амарсан уу?

    - Мэдээж.. Өчигдөр чамтай уулзсан бас.. өнөөдөр ахиад уулзана гэж бодож байсан болохоор.. Мэдээж маш сайхан амарсан..

   - Юу.. Явцгаах уу?

   - Тэгье.

   Хэдий таатай ч гэлээ нэг л дотно бус уур амьсгалд хүрээлүүлэх тэд мөр зэрэгцэн нэгнийхээ ажлын газар луу аажмаар алхах явцдаа бие биетэйгээ үг зөрүүлж хараахан чадсангүй..

  Аль аль нь ичингүйрч байсан учраас л тэр байх..

    - Яг долоо хоног.

  Сокжиныг гэнэтхэн өндөр дуугаар ам нээхэд Тэкү хальтхан цочисхийснээ түүний зүг харцаа чиглүүлэн хэлэх гэж буй зүйлд нь хүлээлт үүсгэнэ.

   - Чамтай учраа олоод.. яг долоо хонож байна гэх гээд л.

  Сокжин үргэлжлүүлэн бяцхан тайлбар тавьснаа сул асгаруулсан гараа аажмаар хөдөлгөн түүнтэй хөтлөлцөхдөө ч хацраа улайлган мишээсээр..

    - Миний хувьд лав.. хамгийн жаргалтай өдрүүд байлаа.

    - Хэтрүүлээд л.. 

   Тэкү өөрт дуулдах төдий шивнэснээ бантсандаа ч тэр үү хоолойгоо зассаар биеэ цэхлэн урдах зам руугаа харцаа тусгасан хэдий ч түүнээс төвөгшөөн гараа татаж авахыг яаравчилсангүйд нөгөөх нь ч олзуурхах тул нуруу тэнэгэр цааш алхана...

- NOONA - || JJK [END]Where stories live. Discover now