<10>

476 58 1
                                    



   - Нүүна, та Сокжин хёнг ямархуу гэж боддог вэ? Танд ер нь таалагддаг уу?

   - Гэнэт юун балай юм асуугаад байгаа юм бэ? Би тэрийг чинь таних ч үгүй.

   Дотроо элдвийн зүйл сэдэнгээ буйдан дээр тэрийн хэвтэж, утсаа оролдож буй Жонгүгийг гэнэтийн ийн яриа өдөхөд цаана нь угаалтуур дахь аяга шаазангаа угааж зогсоо эгч нь нэг их ойшоосон шинжгүйгээр түүнд хариулт өглөө.

    - Худлаа яриад л. Та хоёр бүр үнсэлцсэн гэсэн биздээ?

 Тэкү энэ үгийг нь сонсмогцоо амаа ангайлгах шахам хэмжээнд цочирдож орхиод гаран дахь тавгаа алдан газар унагаж орхилоо.

 Шаазан эдлэл плитанан шалан дээр унаж тасхийн хагарч бутрах дуунаар Жонгүг цочин бондгосхийн өндийгөөд түүний зүг мэгдэнгүй харц шидлэв.

    - Нүүна, та зүгээр үү?

    - Хэн тэгж байна? Тэр тэгж хэлээ юу? Солиотой амьтан бэ? Өөрөө хүнийг хүчээр үнсчихээд. Гайгүй юм байх гэж бодсон чинь бүр.. Дургүй хүрчихлээ! хэмээн тэр их л бухимдангуйгаар үглэсээр доош явган сууж шалаар нэг тарсан тавагны хэлтэрхийнүүдийг түүж эхлэх ба Жонгүг энэ зуур нь Сокжин рүү болсон явдлыг нэгд нэгэнгүйгээр бичсэн зурвас илгээх аж.


        - Хён, уучлаарай. Гэхдээ нүүна таныг өөрийг нь үнссэнд уурласан бололтой. Тэр угааж байсан тавгаа унагаагаад хагалчихлаа, одоо цэвэрлэж байна. 

        - Юу? Чи яагаад тэр талаар ярьчихаж байгаа юм бэ? Ичиж үхэх нь ээ!! T^T Бас тэр гар хуруугаа зүсчихээгүй биздээ?

         - Аль алинд нь битгий санаа зов доо. Ямартай ч та нүүнад бага ч болов таалагдсан бололтой, хэрвээ үнэхээр дургүйцсэн бол тэр таныг газар дээр нь цааш нь харуулчих байсан гэж мөрийцье. Магадгүй ахиад үнсүүлвэл танд дурлачих байх. Эсвэл та бүр илүү гүнзгий зүйл хийж болно шүүдээ?

         - Яа! Больж үз, Жон Жонгүг! Зүгээр л тэр явдлыг мартуулаад өгчих.

         - Ямартай ч маргааш та хоёрт болзоо товлоод өгье. Та өөрийгөө зөвөөр ойлгуулаад уучлалт гуйгаарай даа!

          - Ойлголоо, гэхдээ би уулзаж чадах эсэхээ мэдэхгүй байна. Ичиж үхэх гээд байхад..

- NOONA - || JJK [END]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon