Бэкхёны гэрийн гадаа үүдэнд өөд өөдөөсөө харан зогсоцгоох хоёр, мөн тэднийг холоос нууцаар ажиглах Жонгүг..
- Май, энэ миний чамд өгөх ёстой өр. Ингээд бидний тохиролцоо дууссан болохоор одооноос танихгүй хүмүүс шиг л байцгаая.
Үри Жонгүгийн өгсөн цүнх дүүрэн мөнгийг Бэкхёны өмнө хаяхдаа ийн шийдэмгийгээр хэлчихээд эргэлзэх ч үгүйгээр эргэж харан алхаллаа.
Бэкхёны дотор дорхноо асар их бухимдалж төрөх ба шүдээ байдгаар нь зуун хөмсгөө зангидаж, хоёр гараа чангаас чангаар атгах тэрээр тэсгэл алдан огцом урагшилж хэд хэд алхаад л Үригийн өрөөсөн гарын бугуйнаас зуурч авав.
- Надаас холдоно гэж санах ч хэрэггүй шүү! Чи минийх! Үүрд зөвхөн минийх байх болно!
Ийн зандрангуйгаар хашхирахад нь Үри ч эргэж хараад гарынхаа алгыг түүний хацар дээр хамаг хүчээрээ буулгаж орхиод түүнээс мултран хойш ухарлаа.
- Больж үз! Хувиа хичээсэн өөдгүй амьтан минь чамайг хараал идэг! Энэ хугацаанд намайг яаж зовоодог байснаа чи мэдэж байна уу?! Одоо ч болов намайг зүгээр орхиодох!
- Хүний ач мэддэггүй, өөдгүй хүүхэн!
Бэкхён яг л араатан дайсан руугаа архирч буйн адилаар хачин дуу гаргаад түүн рүү гар далайх тэр л мөчид Жонгүг тэдэн дээр амжиж хүрч ирсэн байх ба түүний сарвайсан гарын бугуйнаас барьж үйлдлийг нь хорьлоо.
Үриг түүний ардуур орж нуруунд нь наалдах зуур Бэкхён тэдний зүг ээлжлэн хурц харцаараа ширтэж байснаа аргаа барах мэт хүндээр амьсгалаад гараа татан авч тэднээс займчин хойшлохдоо,
- Та хоёр шангаа хүртэнэ дээ! Надаар оролдох хэрэггүй л байсан юм! Энэ халтар цааснууд бидний асуудлыг шийдчихгүй шүү! хэмээн заналтайгаар хэлчихээд цааш эргэв.
Бухимдалтай нь аргагүй том том гишгэлсээр хашааныхаа төмөр хаалгаар дотогш явж орох түүнийг хэсэг харж зогсоод Жонгүг газарт тавиастай буй цүнхтэйг аван хамаг эрчээрээ хашааг нь давуулан шидэхдээ заналхийллийн үгээ ч мартсангүй.
- Энэ хараал идсэн мөнгөө аваад Үриг орхиж үз!
Дараагаар нь Жонгүг нүдэндээ хэдий нь нулимс цийлэгнүүлж орхисон Үриг тэврэн, нүүрийг нь цээжиндээ наагаад үсийг нь зөөлнөөр илбэнгээ тайтгарлын үгс хаялна..
YOU ARE READING
- NOONA - || JJK [END]
FanfictionЭгч гэдэг хүн.. бидний төсөөлдгөөс ч илүү агуу.. (гэж нтр хх) 2018-2019 он