- Хүн байна уу?
Сургууль дээрээ ирээд охидын угаалгын өрөө лүү шагайх Жонгүг болгоомжлон асуусан бөгөөд эргэн тойронд нь хүний бараа харагдаагүй ч гэлээ Бэкхён уу? Хэн бэ? гэх Үригийн дуу цаана эгнээстэй хаалгануудын аль нэгнийх нь дотроос сонстов.
- Жонгүг байна аа, Бэкхён намайг явуулсан.
- Юу? Юу ч гэсэн чи хүрээд ир дээ.
Жогүг түүний хэлснээр гадаах хаалгыг нь хаан түгжээд дотогш орж, хаалгануудын өмнө ирэв.
- Чи цамцаа тайлаад өг дөө?
- Юу? Цамц?
- Хурдлаач дээ. Надад хэрэгтэй байна.- О-Ойлголоо.
Хэдий гайхсан ч Жонгүг дуулгавартайгаар үгэнд нь орж, түргэхэн гадуурх савхиа тайлаад түүний буй хаалгыг давуулан тавих ба өнөөх нь ч татаж авч чадлаа.
Хэсэгхэн хугацааны дараа Үри түүний цамцыг бэлхүүсээрээ ороон уясан байдалтай гарч ирэх бөгөөд Жонгүгийг харснаа муухан инээж мөр лүү нь цохин талархсанаа илэрхийлээд дэргэдүүр нь зөрөн өнгөрөв.
Залуу маань байдгаараа самгардаж орхисон нь сэтгэлтэй охин нь өөрт нь талархаж, бүр биед нь хүрснээс болсон юм.
- Бэкхён өөрөө яагаав?
Угаалтуурын өмнө зогсоод ус гоожуулан гараа угаах зуураа Үрир тольны тусгалд буй өөр лүү нь харцаа шилжүүлэхэд Жонгүг аажмаар түүний зүг алхлангаа байдгаараа хоолойгоо шахан хариулна.
- Харин.. сая ажилтай болоод.- Бас л нэг шалтаг. Дандаа л ингэх юм. Дургүй хүрмээр гэдэг нь.
Үриг хөмсгөө атиралдуулан бухимдангуйгаар амандаа бувтнах үест Жонгүг дэргэд нь ирсэн байх ба дүйнгэ царайлан зогсоод байхыг хүсэлгүй юу болсныг лавлав.
- Харин хэдэн тэнэг амьтад сандал дээр цавуу түрхчихэж. Хараал идсэн тэнэгүүд.
Их л зандрангуйгаар өөрт хэлэх тэрээр уурандаа норсон гараа чангахан сэгсчиж, задгай тавигдсан цамцныхаа цахилгааныг хүчтэйхэн татах явцдаа хуруугаа төмрөнд нь хавчуулж багахан зүсэж орхих нь тэр.
Амандаа бүр л их хараал тавьж ёолон ярвайхад нь Жонгүг түүний гараас бариад нүүрээ ойртуулан арьс нь хууларсан хэсгийг үлээж өглөө.
Дараагаар нь үүргэвчээ уудалж, нууц халааснаас нь шархны лент гаргаж ирснээ уг газарт нь эвтэйхнээр наана.
VOCÊ ESTÁ LENDO
- NOONA - || JJK [END]
FanficЭгч гэдэг хүн.. бидний төсөөлдгөөс ч илүү агуу.. (гэж нтр хх) 2018-2019 он