<8>

511 58 3
                                    



    - Хён, нүүна их олон ажилтай шдээ. Хаана хаана юу хийдийг нь би лав мэдэхгүй. Та өөрөө уулзаад асуучихаач? Одоо гэртээ байгаа.

    - Төрсөн эгчдээ бага ч болов анхаарал тавьж байгаач.. Заза, чамтай ч юм яриад бүтэхгүй юм байна. Өөрөө л учраа олохоос.

    - Нээрэн, хён. Та надад мөнгө зээлэхгүй биз?

 Үриг шүршүүрт орох зуур үүднийх  нь жижиг өрөөгөөр ийш тийш холхин алхах зуураа Жонгүг Сокжинтой ийн ярилцах ба дотроо хадгалаад буй нэгэн асуудлыг түүнд дэлгэх эсэхтээ эргэлзсээр нэг юм уг зүйлээ цухуйлгав.

  - Хэдийг? Юунд хэрэглэх гэж байгаа юм?

   - Юу лдаа.. Үнэндээ бол хорин сая хэрэгтэй байна.

   - Юу?! Тийм их мөнгөөр яах гэж?

 Харилцан яриа өрнүүлээ хүнийх нь дуу илт гайхширсан өнгө аястай сонстоход Жонгүг гүнзгий амьсгал аваад түүнд товчхон тайлбар өгнө.

   - Юу.. Ерөөсөө маргааш уулзаж байгаад ярилцъя. Тэгэх үү?

   - За яахав.. Бодолтойхон шиг юм яриарай даа. Чи ер нь хаана байгаа юм? Эгчийгээ ахиад  ганцааранг нь хонуулах гээ юу?

   - Би найзындаа байна аа. Хүсвэл та өөрөө нүүна дээр очооч дээ. За, баяртай. Тасаллаа.

  Жонгүг ахин түүний хариултыг хүлээж төвдөлгүй дуудлагаа таслаад утсаа халаасалмагцаа хоёр гараа алдалж суниангаа уртаар санаа алдана.

   Дэмий л Үрид чадахгүй зүйлээ амлаж бардамнав уу гэж харамсахын зэрэгцээ тэр түүндээ одоо л нэг юм тус болж чадах нь гэх итгэлдээ дийлдэн баясалд автах аж..


***


    - Нүүна урьдчилаад сургалтын төлбөр төлчихсөн байсан нь аз.. Тэндэх таван саяа авчихсан болохоор одоо арван тавыг нь л олох үлдэж. Харин үлдсэнийг нь яаж олдог юм билээ? Нүүнагаас нэхэх үү эсвэл Сокжин ахаас? Ямартай ч энэ бүтэх бололтой.

  Өөртэйгээ ийн ярилцаж тооцооллоо төлөвлөх Жонгүг хоёр гараа халааслан элдвийн зүйл бодсон шигээ нуруу тэнэгэр алхалсаар орц руугаа явж ороо харагдана.

   Түүнийг гэрийнхээ хаалгыг түлхүүрдэн онгойлгоод дотогш явж орсон даруйд үүдний дэргэд гадуур хувцсаа өмсөж зогсоо эгчийнхээ уцаарлангуй хэдий ч санаа зовсон байртай харц болоод байцаалттай тулгарлаа.

- NOONA - || JJK [END]Where stories live. Discover now