<6>

615 65 1
                                    


    - Байна. Хён, та хаана байна?

    - Гэртээ л, юу болоов?

     - Маш чухал хэрэг гараад. Нэг үгээр бол та яг одоо нүүнаг гэрээс авч гарах хэрэгтэй байна, нилээн удаан хугацаанд.

     - Юу?! Юу гэсэн үг юм? Бас яах гэж?

  Сокжины хоолойд илт гайхширсан өнгө аяс тодрох бол Жонгүг ихэд нухацтай гэгч нь царайлсаар эргэн тойрноо ажин Үриг харуулдангаа яриагаа үргэлжлүүлэх аж.

      - Би гэртээ их чухал хүн дагуулж очих гээд. Тэгээд нүүна л тэнд байхгүй бол болох гээд байна лдаа, гуйя. Та ганц удаа туслаач, хүссэнийг чинь хийе. 

      - Ямартай ч тусламж хэрэгтэй байгааг чинь ойлголоо, гэхдээ би яаж тусална гэж? Эгчийг чинь яаж авч гарах юм?

      - Хамт болзоонд явчих, тэгэх үү? Бүр цуг хоновол сайн байна.

      - Яа! Чи чинь галзуураа юу? Юун болзоо? Юун хамт хонох?!

   Утасны цаадах дуу огцом чангарахад Жонгүг хальтхан ярвайснаа утсаа  чихнээсээ багахан хөндийрүүлэв.

      - Тайвшир лдаа, би яараад байна. Та яахаа түр бодоод байж бай, за? Би нүүнатай яриадахъя.

      - Хөөе, Жон-

  Жонгүг түүний үгийг ч гүйцээлгүйгээр дуудлагаа тасалмагцаа яаран салганасаар эгч рүүгээ утас цохьлоо.

      - Утсаа ав лдаа..

    Доторх найдварын очоо унтраачихгүй гэсэндээ байж ядсаар өөрт ийн шивнэх түүнд нилээд удсаны эцэст хүсэн хүлээж буй хүнийх нь дуу сонстоно.

    - Байна? Яасан, Жонгүгаа?

     - Нүүна, та гэртээ байна уу?

     - Үгүй ээ, ажил дээрээ байна. Удахгүй тарлаа, чи хаана байгаа юм?

      - Аан, тэгвэл.. Заза юу ч бишдээ, баяртай. Танд саад болчихлоо.

      Тэр энэ удаад ч бас ахин хариу авалгүйгээр утсаа тасалчихаад эргэн Сокжин руу залгахдаа дотроо бодоод байсан төлөвлөгөөгөө өөрчилсөн байв..

     - Хён, төлөвлөгөө өөрчлөгдлөө. Нүүна ажил дээрээ байгаа юм байна, тэгэхээр та ажлыг нь тарахаар түүнийг аваад хамт болзоонд явчих. Болж байна уу?

     - Жонгүг, чи юу л сэдээд байна даа?

     - Хён, та харин ч надад баярлах хэрэгтэй. Хэдэн сар мөрөөдсөн бүтэлгүй болзоог чинь би биелүүлж өгөх гэж байна.

- NOONA - || JJK [END]Место, где живут истории. Откройте их для себя