<2>

938 78 1
                                    



     - Хичээл дээр байна уу?

     - Би хэзээ эхний цаг дээр сууж байлаа даа? Унтаж байхад, чи яагаав?

  Утсаар харилцан яриа өрнүүлж буй хүн болох найз Хусогийнх нь нойрмог дуу хэлж байгаа нь үнэн гэдгийг илтгэнэ.

     - Уулзах уу? Би гэрээсээ гараад явж байна.

     - Гэрт хүрээд ир ээ. Хаалга онгорхой байгаа, шууд ороод ирээрэй.

     - За, одоо очлоо.

   Дуудлагаа тасалчихаад утсаа цамцныхаа халаасанд хийн цааш түргэн алхах Жонгүг ямар нэг учир битүүлэг шалтгаанаар хаа нэг тийш яараад ч байх шиг.

   Жон Хусог бол түүний газар дээрх ганц найз гэж хэлж болохоор хүн, гэхдээ энэ нь одоогийн байдлаар лдаа.

   Тэд нэг сургуульд, нэг чиглэлээр сурцгаадаг хийгээд зан аашийн хувьд төстэй зүйл ихтэйн дээр амьдралын нөхцөл ч ойролцоо нь хачирхалтай.

   Дунд сургуулиасаа хойш нөхөрлөж байгаагийн хувьд залуус нэг нэгнээ гадна дотногүй мэддэг, сайн муу түүх олонтой ёстой л нэг хамууд гэж нэрлэгдэх хэмжээний дотно.

   Хааяа нэг л хэрэг төвөгт орооцолдож муу нэр зүүдгээс биш Хусогийг дүүд нь түшиг тулгуур болж чадахаар найдвартай нэгэн гэдгийг эгч Тэкү нь ч хэзээний мэдэх тул тэдний харилцаанд нэг их анхаарахаа больж.

   Энэ ч мөн заримдаа Жонгүгт давуу тал болох тохиолдол бий. Гадуур хоносон эсвэл гадуур тэнээ үедээ Хусогийнд хонолоо, Хусогтой хамт хичээл хийж байна гэх мэтийн шалтаг тоочоод л.

   Жонгүгийг гэрт нь явж ороход Хусог үүдний дэргэд кетнийхээ үдээсийг үдэн зогсоо харагдана.

     - Дөнгөж сэрж байна гээд байсан яасан?

     - Дараагийн цагтаа амжиж очихгүй бол би Мин багшид алуулна. Чи ч бас хичээлдээ суухгүй бол болохгүй дээ.

   Бэлэн болсон бололтой цамцныхаа хормойг янзалсаар босож ирэх Хусог найзынхаа мөрөн дээр хөнгөхөн цохиод инээд алдана.

     - Би өнөөдөр суухгүй ээ. Гэхдээ ямар ч байсан очиж нөгөөдүүлтэй уулзах ёстой.

     - Хөөе? Чи нөгөө Үри билүү тэр охиныг л харах гэж байгаа биз. Тэгж байж тэд нарт алуулав даа? Тэр охин чинь Бэкхёны найз охин гээ биздээ?

- NOONA - || JJK [END]Where stories live. Discover now